Германд дэгдсэн гэдэсний халдварт нян Доод Саксонид тарьж ургуулсан буурцагнаас тархсан байж магадгүй гэж АП агентлаг мэдээлсэн байна. Иймээс буурцаг худалдан авахгүй байх анхааруулгыг ням гарагт гаргасан гэж тус улсын Хөдөө аж ахуйн сайд Герт Хане мэдэгджээ. Ханегийн хэлснээр гэдэсний халдварт нян Доод Саксонид тарьж ургуулсан буурцагнаас тархсан болохыг нотолсон шинжилгээний албан ёсны хариу одоогоор гараагүй байна. Гэхдээ чухам энэ ногооноос тархсан нян 22 хүний аминд хүрсэн гэж шинжээчид үзэж байгаа ажээ.Ройтерс агентлагийн мэдээлснээр тавдугаар сарын эхнээс Германд 21 хүн, Шведэд нэг хүн нас баржээ. Нийтдээ 2153 хүнд гэдэсний халдварт нян халдварласнаас 627 хүний биеийн байдал хүнд байгаа юм. Уг халдварт нянг өргөст хэмх, улаан лооль болон салатны навчнаас тархсан гэж шинжээчид үүний өмнө таамаглаж байсан юм.Гэхдээ эдгээр ногоо аюултай болох сануулгыг өөрчлөөгүй хэвээр байна. Түүнээс гадна хэд хэдэн орон Испаниас хүнсний ногоо импортлоход хориг тавьжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )