Өнгөрсөн амралтын өдрүүдэд Чехийн Валтиц хотын нэгэн хуучны шилтгээнд анх удаа "Амттай амьдрал" нэртэй шоколадны наадам болжээ. Хотын оршин суугчид болон зочид, жуулчид дэлхийн олон орны шоколаднаас амталсан байна. Шоколадны баярын үеэр шилтгээнд 3000 гаруй хүн зочилжээ. Эртний шилтгээний өрөөнүүдийг янз бүрийн төрлийн шоколадаар чимэглэсэн байна. "Энд зөвхөн шоколадыг үзэж сонирхоод зогсохгүй шоколадаар хийсэн хөлбөмбөгийн бөмбөг, гар утас, компакт-дискнээс амсаж үзэж болно" гэж шилтгээний сахиул Михал Тлустак ярьжээ. Зочдод Бельги болон Францад хийсэн шоколад хамгийн их таалагдсан байна. Шоколадаар бүрсэн шинэхэн жимс, ананасаар хийсэн "шорлог" баярын шилдэг бүтээлээр шалгарчээ. Энэ ер бусын баярыг шилтгээний ажилчид болон шоколад үйлдвэрлэгч дөрвөн компани зохион байгуулсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )