Английн Лондон хотын төвд оршдог Кенсингтоны ордон удахгүй Кембрижийн гүн, гүнгийн авхай нарын амьдрах албан ёсны ордон болно. Урьд нь хунтайж Уильям 1996 онд Диана гүнж, хунтайж Чарльз нарыг гэр бүлээ цуцлуулсны дараа дүү Харри болон ээжийнхээ хамт Кенсингтоны ордонд амьдарч байжээ. Одоо Уильям, Кэтрин хоёр Уэльсийн хойд нутгийн Англси арал дээр байгаа бөгөөд тэнд хунтайжийн цэргийн алба хаадаг хааны агаарын цэргийн хүчний бааз байрладаг байна. Хааны ордны төлөөлөгчийн хэлснээр, алсдаа Уильям, Кэтрин нар уг арал дээр байнга оршин суух ажээ. 28 настай хунтайж Уильям бол өөрийн эцэг Чарльзаас хаан ширээг залгамжлан авах хоёр дахь угсаа залгамжлагч хунтайж юм. Хааны титмийг зүүснээр тэрбээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын төдийгүй бусад 15 орны, түүний дотор Австрали, Канад, Шинэ Зеландын бэлэг тэмдгийн чанартай төрийн тэргүүн болох ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )