“Олон улсын ардчиллын өдөр”-ийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын санаачилагаар “Олон улсын ардчиллын өдөр”-ийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр /2019.09.12/ мэдээлэл хийлээ.

Энэ сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд “Save democracy 2020” буюу “Ардчиллаа хамгаалъя” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг “Олон улсын ардчиллын өдөр” хэмээн тунхагласан байдаг. Монгол Улсыг ардчилсан орон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлдэг. Тэр тусмаа Ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймээс ч “Олон улсын ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна.

Тус арга хэмжээ “Монгол Улс ардчиллын замаар 30 жил-Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурал, хэлэлцүүлгээр эхэлнэ. Онол практикийн хурал Туушин зочид буудалд зохион байгуулагдах бөгөөд эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрын зочид болон бусад улс төрийн намын төлөөллүүд оролцох юм.  Мөн энэ өдөр Сүхбаатарын талбайд гэрэл зургийн үзэсгэлэн, ардчиллын түүхийг өгүүлсэн цуврал номын нээлт, фүүд экспо, ховор автомашины үзэсгэлэн, нийслэлийн есөн дүүргийн нээлттэй өдөрлөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болно.

Түүнчлэн есдүгээр сарын 13-ны орой төв талбайд Монголын хамгийн том тайз бүхий дуу, дүрсний гайхамшгийг харуулсан лазер шоу, урлагийн тоглолтыг зохион байгуулна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.17.57) 2019 оны 09 сарын 12

Ардчиллын өдрийг С.Эрдэнэ мэтүүд эзэмшдэг нь тоогүй

0  |  0
зочин(64.119.17.57) 2022 оны 12 сарын 20

Ардчиллын өдрийг С.Эрдэнэ мэтүүд эзэмшдэг нь тоогүй

1  |  0
зочин(64.119.17.57) 2019 оны 09 сарын 12

Ардчиллын өдрийг С.Эрдэнэ мэтүүд эзэмшдэг нь тоогүй

0  |  0
Top