Монгол залуус нутаг нэгтнээ дээрэмджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07

Солонгос улсад ажиллаж амьдарч буй монголчууд гэмт хэрэгт холбогдсоор байна. Тус улсын Чонжү дүүрэгт амьдардаг гурван монгол залуу өнгөрсөн ням гарагаас даваа гарагт шилжих шөнө Хиндо дүүрэгт байрлах монгол хоолны зоогийн газарт нутагт нэгт Б-тэй маргалдан дээрэмджээ. Тэд Б-гийн хэтэвчинд байсан картын нууц дугаарыг хүч хэрэглэн хэлүүлж, 10 гаруй удаа гүйлгээ хийсэн байна. Гэмт этгээдүүд хохирогчийн картаар хэрэг үйлдсэн газрынхаа ойролцоох дэлгүүрийн АТМ-ээс бэлэн мөнгө их хэмжээгээр авсан нь хяналтын камерт бичигдэж үлдсэн байжээ. Тэдний нэг нь гэрээгээр, бусад нь хараар ажиллаж байсан гэнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top