"Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа" сэдэвт сургалт өнөөдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркийн гуравдугаар давхарт болно. Сэтгүүл зүйн салбарт зөв бичиж, зөв найруулах чадвар дутагдаж байгаа энэ үед цагаа олсон сургалт явуулж байгаа нь сэтгүүлчдэд өгөөжтэйгөөс гадна унаган монгол хэлээрээ алдаа мадаггүй бичиж занших нь бичгийн соёлын нэг хэлбэр билээ.
Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа" сэдэвт сургалт Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй Монголын Сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар эхэлнэ.
Хэвлэл мэдээллийн албаны сэтгүүлчдэд Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Б.Базаррагчаа Монгол хэлний дүрмийн хичээл орох бол Монгол Улсын боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Ганболд “Сэтгүүлчдийн гаргаж буй түгээмэл алдаа” сэдвээр илтгэл тавина. Үргэлжлүүлэн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор О.Шинэбаяр “Монгол хэлний найруулга зүй” сэдвээр сэтгүүлчдэд сургалт явуулна.
Сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд батламж гардуулснаар үйл ажиллагаа өндөрлөнө.
Сэтгэгдэл ( 0 )