Автомашингүй өдрөөр хаах замын чиглэлүүдтэй ТАНИЛЦААРАЙ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Энэ долоо хоногийн ням гараг буюу есдүгээр сарын 15-нд нийслэлд автомашингүй өдөр тохиож байна.

Автомашингүй өдрөөр дараах чиглэлийн замуудыг 07:00-18:00 цагийн хооронд хаахаар Замын цагдаагийн газраас шийдвэрлэсэн байна. 

Үүнд: 
 

  • Жанжин Сүхбаатарын талбай
  • Сөүлийн гудамж
  • Партизаны гудамж
  • Чоймболын гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  • Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Токиогийн гудамж
  • Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам
  • Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замаас Баруун 4 зам
  • Чингисийн өргөн чөлөөний Монгол шуудангийн уулзвараас Сөүлийн гудамжны зүүн үзүүр хүртэл хэсэг болон дотогш замууд хамрагдаж байна.

Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol hvv(139.5.219.136) 2019 оны 09 сарын 15

Za vneheer oilgosongvi baahan gadaad nertei gudamjnuud haanaas haa hvrehiin medeh ym algaa gants gudamj baitugai horoolol nerelchiheer gawya baiguulsan ohid howgvvd mongold ochnoonl bmaar

1  |  0
батука(203.91.118.180) 2019 оны 09 сарын 13

гадаадын баахан гудамжнууд хаагдаж байгаа юм уу даа

0  |  0
Top