Ням гарагт зах, томоохон худалдааны төвүүд амарна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Энэ долоо хоногийн ням гараг /2019.09.15/-т нийслэлд автомашингүй өдөр тохиож байгаатай холбоотойгоор хотын томоохон худалдааны төв, захуудыг амраах шийдвэр гаргасан байна.

Ням гарагийн ажиллах өдрийг дараа долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх тухай захирамжийг Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан гаргажээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын Засаг даргын захирамжид “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-тэй холбогдуулан энэ захирамжийн гуравдугаар хавсралтад заасан зарим томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүдийг амраан, тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэхээр зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т тус тус үүрэг болгосугай” гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top