Хятадын баруун хойд Сычуань мужид дэлхийн хамгийн өндөр автомашины хонгил зам баригдаж эхэлжээ. Долоон км урттай далайн түвшнээс 4240-4380 метр өндөрт орших уг хонгил зам дөрвөн жилийн дараа ашиглалтанд орсноор машин хоёр цагт туулдаг байсан замыг ердөө 10 минутад туулах аж. Уг зам тус мужийн нийслэл Чунду хотыг Түвдийн нийслэл Лхастай холбосон хурдны замд орших бөгөөд 172 сая доллараар үнэлэгдэж байгаа юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )