Сэтгэл гутралын эмгэгтэй тэмцэхээр шийдсэн залуу ганцаар аялалд гарчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Монголд хамгийн бага судлагдсан өвчний нэг төрөл болох сэтгэл гутралын эмгэгтэй хүмүүс таны эргэн тойронд ч байж магад гэнэ. Харин энэ төрлийн өвчинтэйгөө тэмцэж байгаа нэгэн залуу ганцаараа 21 аймгаар аялахаар аялалд гарчээ.

Түүнийг Г.Ганлхагва гэдэг. Өмнө нь цуврал кинонд дүр бүтээж, олны хараанд өртөж байсан тэрбээр энэ тухайгаа "Миний бие сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сэтгэл гутрал гэх өвчнөөр шаналж байгаа билээ. Өвчинтэйгөө тэмцэх гэсэн маш олон төрлийн оролдлого хийсэн боловч нэг л бүтэлтэй болж өгөлгүй сүүлийн нэг жилийн хугацаанд өөрийгөө үгүй хийх тухай хүртэл бодож бүүр оролдож эхэлсэн юм. Энэ байдал маань сүүлдээ бие мах бодид минь нөлөөлж сүүлийн найм хоног огт унталгүй бас аяга хоол ч идэж чадахгүй боллоо. Намайг хязгааргүй их хайрладаг аав ээж, эгч дүү, найз нөхөд, ажлын минь чадварлаг хамт олноосоо энэ бүгдийг нууж байсандаа уучлалт гуйж байна. Яагаад сэтгэл гутралд ороод байдаг юу миний сэтгэлийг тэгтлээ зовоогоод байдаг тухай одоо хүртэл би тодорхой хариулт өгч чадахгүй байгаа хэвээр л байна. Үнэхээр хариулт нь байсан бол асуулт гарч ирэхгүй шүү дээ. Гэхдээ би бууж өгөхийг хүсэхгүй байна. Сүүлийн хэд хоногт надад хүчтэй мэдрэгдсэн сэтгэлзүйн өвдөлтийг би амьдралаа өөрчлөх цаг ирсний дохио гэж ойлгосон. Тийм учраас надад тохиолдоод байгаа энэ шаналлын хариултыг нь олохоор шийдлээ. Миний шийдвэр гэвэл монгол улсынхаа 21 аймгаар ганцаараа аялж, энэ хугацаандаа өөрийнхөө бүхий л дотоод ертөнцийг танин нээж энэ өвчинтэйгөө тэмцээд зогсохгүй надтай адил өвчнөөр шаналж буй хүмүүст олж мэдсэн зүйлсээ хуваалцах юм. Бас энэ бүгдийг та нартай хуваалцаж байгаа шалтгаан минь. Айж байгаа учраас. Ганцаардлаа давахын тулд ганцаардалтай нүүр тулахаар шийднэ гэдэг хэцүү сонголт санагдаж байна. Гэхдээ би амьдрахыг бас аз жаргалыг олохыг хүсч байна. Бас би аяллынхаа тухай үргэлж та нарт хуваалцаж очих маршрутаа мэдэгдэж байх учраас надад тусалж байгаарай. Гэнэтийн гэдгийг мэдэж байгаа ч намайг ойлгоно гэдэгт итгэж байна" хэмээсэн байв. 

Саяхан Хэнтий аймагт  очсон түүний аялалтай холбоотой мэдээллүүдийг түүний Ганлхагва Ганболд фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

 

Image may contain: 1 person, outdoor

 

Image may contain: 4 people, people smiling, people standing, mountain, sky, outdoor and nature

 

Image may contain: 11 people, people smiling, people standing, shoes and outdoor

 

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(24.9.102.210) 2019 оны 09 сарын 16

setgel zuichid khandaj em abch uudgiin bna lee,mash khetsvv obchin, Khun kharahad eruul um shig, khumuus oilgohgui,noirguidel, khoolnii durshilgui boloh,khodood, zurh ,tarhi geed bukh ertheng ubchluulne,yadarna,uur khurne uhaan aldaj unana

0  |  0
Bayartsetseg(64.119.26.229) 2019 оны 09 сарын 16

Amjilt chi ter owchiniig yalj chadnaa

0  |  0
зочин(202.9.42.145) 2019 оны 09 сарын 16

амжилт чи чаднаа үргэлж юманд өөдрөгөөр хандаарай

1  |  0
зочин(202.9.42.145) 2019 оны 09 сарын 16

амжилт чи чаднаа үргэлж юманд өөдрөгөөр хандаарай

1  |  0
zochin(124.158.95.187) 2021 оны 04 сарын 23

zaluu mini amjilt husie

2  |  0
Зочин(202.9.43.73) 2019 оны 09 сарын 16

сүүлийн үед сэтгэл гутралийн өвчтэй хүмүүс ихэсээд байгаа.

1  |  0
zail(202.21.108.174) 2019 оны 09 сарын 16

ene site chin medee unshij bhd avtomataar deeshleed bhiin oligtoi ch unshj chdsngue sunutsun site

1  |  0
Top