МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлч М.Уянга, Ж.Жаргалсайхан нарт хандив өргөлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16


Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлч М.Уянга, Ж.Жаргалсайхан нарын эмчилгээнд зориулан, хувийн зүгээс тус бүр хоёр сая төгрөг хандивлалаа.

Тэрбээр "Үнэний дуу хоолой байх, нийгмээ соён гэгээрүүлэх үйлсийн төлөө цаг наргүй зүтгэдэг сэтгүүлчид маань хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг гэдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Сэтгүүлчид маань хараат бус, хариуцлагатай сэтгүүлзүйн төлөө мэргэжлийн ёс зүйгээ сахин ажиллахын зэрэгцээ эрүүл мэнддээ онцгойлон анхаарах нь чухал. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн сайхан сэтгэлээр нөхдөдөө тусламж үзүүлэх хандивын аян өрнүүлж буй сэтгүүлчдэдээ талархаж байна. Хүнд өвчинд нэрвэгдээд байгаа М.Уянга, Ж.Жаргалсайхан нартаа халуун сэтгэлээр туслахыг нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүддээ уриалъя" гээд МСНЭ-ийн орон нутгийн мэргэжлийн төвийн санаачилгаар сэтгүүлчдээ эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах, зарим эмчилгээнд хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн талаар мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.17) 2019 оны 09 сарын 17

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Uugii(103.10.22.168) 2019 оны 09 сарын 16

Mundag bn

0  |  0
Чинбаа(66.181.183.217) 2019 оны 09 сарын 16

Хоншоортой эр сайн байна ш дээ.

0  |  0
Top