Долоон буудал хүртэлх замыг хоёр өдөр БҮРЭН ХААНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

Энэ долоо хоногийн баасан гарагт буюу есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 22-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд 5 буудлаас 7 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах болсныг Тээврийн цагдаагийн газраас мэдэгдлээ. 

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд СБД-ийн 14 дүгээр хороо, ЧД-ийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажлыг энэ хугацаанд хийх аж.

Тодруулбал, 5 буудлаас 7 буудал хүртэлх гурван цэгт зам сэтэлгээ хийж, авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.89.159) 2019 оны 09 сарын 18

Замаа давхар янзлаасай

0  |  0
Top