JCI Монгол ТББ-ын санаачлагаар Монгол Улсын засгийн газар, Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монгол дахь Ротари клубууд хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Эерэг Монгол” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулганыг 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр "Туушин" зочид буудалд зохион байгуулах гэж байна.
2019 онд JCI Монгол байгууллага нь нийгэм болон дотооддоо чиглэсэн 69 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа дотор цагдаагийн ерөнхий газартай хамтарсан “Нэг хором” хөдөлгөөн, нярай хүүхдийн эндэгдлийг буруулах “Save Angels”, цус сэлбэлт судлалын төвтэй хамтарсан “Амьдрал бэлэглэе” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг Монголчууд хэдийн мэддэг болсон билээ
“Эерэг Монгол” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулган нь 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70-р чуулганаар улс орны тэргүүнүүдийн баталсан "Тогтвортой хөгжлийн зорилго-2030" дагуу нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд үйлчилдэг байгууллагуудын хоорондын мэдлэг, туршлагыг солилцуулах, хамтын ажиллагааг бий болгох, үзүүлж буй эерэг өөрчлөлтийн үр дүнг нэмэгдүүлэх зорилготой юм.
Тус чуулганд нийт 100 шахам байгууллагын 200 гаруй төлөөлөгч, Монгол Улсад хэрэгжиж буй 140 гаруй төсөл хөтөлбөрийг төлөөлөн оролцож, нийтэд танилцуулж, тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд ижил төстэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллага хоорондоо танилцах, туршлага хуваалцах, илүү далайцтай, үр дүнтэй, нэгдсэн зохион байгуулалттай болох боломжийг олгох эхлэх бүрдэх юм.
JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200.000 идэвхтэй, 1.000.000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэн НҮБ, олон улсын худалдааны танхим, ДЭМБ зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагааг дэлхийн өнцөг булан бүрд явуулж байна. JCI байгууллагын залууст өргөн боломж олгодог байгууллага ба гишүүн болсноор бид өөрт болон нийгэмд юу шаардлагатайг олж мэдэж, өөрсдийн үйл ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг хувь хүний, нийгмийн, олон улсын ба бизнесийн хүрээнд олж авдаг.
JCI Монгол байгууллага нь JCI байгууллагын Монгол Улс дахь албан ёсны үндэсний байгууллага юм. өөрийн гишүүддээ хувь хүний хөгжил, бизнесийн хамтын ажиллагаа, гадаад харилцаа ба нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулах зэрэг боломжийг олгодог. Өнөөдөр JCI Монгол байгууллага 15 салбар, 1069 гишүүн, 240 гаруй сенатортай, дэлхийд нэрээ дуурсгаж чадсан, шилдэг удирдагч, лидерүүдийг төрүүлэн гаргасан үндэсний хэмжээний томоохон байгууллага болоод байна.
Сэтгэгдэл ( 0 )