ЦАГ АГААР: Ирэх долоо хоногоос дулаарна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

Өнөө, маргаашдаа  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орох ч цаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаан байх ажээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр ирэх долоо хоногоос өдөртөө 20 хэмээс дулаан байх аж.


2019.09.20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи секундэд 5-10 метр байна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top