Өчигдөр Хятадын коммунист намын нөлөө бүхий сонины нэг болох "Реорlе’s Daily" редакци өгүүлэлдээ "Google" хайлтын системийг Хятадын Засгийн газрын үйл ажиллагааг хараар буддаг "улс төрийн тоглоом" гэжээ. Редакцийн зөвлөлийн үзэж буйгаар, "Google" Хятадын хакеруудын довтолгооны тухай мэдэгдэлдээ Бээжингийн тухай худал мэдээлэл тарааж, Вашингтонтой харилцахдаа ачаалал үүсгэж байгаа мэт бичсэн нь эндүүрэл болсон гэжээ."Google" Хятадын эсрэг мэдээллүүдийг санаатайгаар бэлтгэсэн гэдгийг редакцийн өгүүлэлд шүүмжилсэн байна. “Google” олон улсын улс төрийн аливаа маргаанд зэвсэг болоод байх шаардлагагүй гэж редакци онцолжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )