Сүүлийн жилүүдэд комик номоос сэдэвлэсэн супер хүчтэй баатруудын тухай кинонууд ихэд алдаршаад байгаа. Яг одоо Улаанбаатарчуудын хувьд түгжрэлийг шийдэх супер хүчтэй баатар байвал шууд хаанд өргөмжлөхөд ч бэлэн байна. Мэдээж тийм баатар байхгүй дээ. Гэхдээ тийм супер хүч бол огт байхгүй биш байдаг юм байна. Энэ талаар эхнээс нь ярья.
Одоогийн байдлаар хүн төрөлхтний 50% нь хотод амьдарч байна. Энэ тоо 2050 он гэхэд 75-80%-д хүрнэ гэж таамаглагдаж байна. Тэгэхээр хот руу шилжин нүүх үзэгдэл зөвхөн Монголд болж байгаа үзэгдэл бус дэлхийн чиг хандлага аж. Хот хүмүүст илүү сайхан амьдрах, илүү олон хүнтэй танилцах, илүү сайн боловсрол олж авах гэх мэт олон боломжуудыг өгдөг учир гайхаад байх зүйл бишээ.
Өдгөө Улаанбаатар маань 1,4 сая хүнтэй дэлхийн 415 дахь том хот болжээ. Хот маань томрохын хирээр бид хотжилтын түгээмэл асуудлуудтай эхнээсээ нүүр тулж байна. Тэдгээрийн нэг нь, мэдээж замын түгжрэл. Гэхдээ энэ түгжрэл гээч нь дэлхийн бүхий л том хотуудад тулгарч байдаг асуудал. Бид л түгжрээд байгаа юм биш. Гол нь асуулт нь тэд яаж шийдэж байна вэ?
Шийдэл нь ерөөсөө л машины хэрэглээг бууруулах. Машиныг гол тээврийн хэрэгсэл гэж тооцон аль болох олон машин багтаах, шингээх, явуулах байдлаар шийдэл хайх тусам машины хэрэглээ улам нэмэгддэг юм байна. Үүнийг “induced demand” гэж нэрлэдэг. Улаанбаатар хотод 2018 оны байдлаар 400-д мянган айл өрхөд 400-д мянган тээврийн хэрэгсэл ноогдож байгаа нь машины хэрэглээ хэт их байгааг харуулж байна. Машины өндөр хэрэглээ нь бидэнд ямар сөрөг нөлөө үзүүлдгийг товч дурдахад.
Эрүүл мэнд |
Таргалалт |
Стресс |
|
Аваар осол |
|
Хүрээлэн буй орчин
|
Агаарын бохирдол |
Дуу чимээний бохирдол |
|
Эдийн засаг
|
Бүтээмжийн алдагдал (60-120 минут түгжрэл) |
Нөөцийн үр ашиггүй зарцуулалт (2018 он 407 сая USD) |
Зөвхөн таргалалтыг аваад үзэхэд л машины өндөр хэрэглээ таргалалт хоёр шууд хамааралтай нь тогтоогдож байгаа. Манайд энэ талаар хийсэн судалгаа байхгүй тул олон улсад хийгдсэн судалгаанаас жишээ авъя.
Source:"Active Transportation Canada", 2011
Графикаас харахад Америкчуудын зөвхөн 6% нь л явганаар, унадаг дугуйгаар, нийтийн тээврээр зорчдог ба үлдсэн хэсэг нь хувийн машинаар зорчдог байна. Гэтэл Америкчуудын таргалалтын хувь бусад бүх улсынхаас илүү буюу 32%-нь жингийн илүүдэлтэй байна. Эсрэгээрээ Дани улсын 50%-с дээш иргэд нь машины бус тээврийг ашигладаг ба таргалалт мөн хамгийн бага хувьтай байна. Машины хэрэглээ нь өөрөө худалдаж авахаас эхлээд бензин түлш, засвар гэх мэт маш их зардалтай байдаг. 2018 онд л гэхэд Улаанбаатарчууд бид 64,000 авто машин импортоор авахад 407,000,000 америк доллар зарцуулжээ. Энэ их мөнгийг боловсрол болон орон сууц авахад зарцуулсан бол нийт эдийн засагт маш их хэрэгтэй байх санж.
1990 он хүртэл дэлхий даяар машинуудыг хөдөлгөөнд оролцох багтаамжийг нэмэх, замыг өргөсгөх, уртасгах чиглэлийн шийдлүүд туршигдаж байсан ч амжилт олоогүй юм. Харин машины хэрэглээг бууруулах чиглэлийн шийдлийг хэрэгжүүлж эхэлснээр нааштай үр дүн гарч эхэлжээ. Машины хэрэглээг бууруулдаг зарим аргыг жишээ болгож үзэхэд
1 |
Машины тоог хязгаарладаг |
Сингапур, Хятад |
2 |
Дугаарын хязгаарлалт |
Beijing, Manila, Sao Paulo, Mexico city |
3 |
Car, bike share |
China, Canada, USA (zip car8 city bike) |
4 |
Гол ачаалалтай замуудын татвар |
Stockholm, Shanghai, Sydney |
5 |
Low Emission Zone |
German, Sweden, London over 80 cities |
6 |
Smart apps |
Parking, road use |
7 |
Машины татвар |
Denmark-180%, Norvey-100% байна. |
Машинаар зорчих хэрэгцээг бууруулахын нөгөө тал нь явган, унадаг дугуй, нийтийн тээврээр зорчиход таатай хотыг байгуулах ёстой юм. Үүнийг алхахад таатай хот ч ( Walkable City) гэж нэрлэх нь бий. Өөрөөр хэлбэл машинд биш хүнд зориулагдсан хот байгуулах явдал юм. Энэ дундаас явган буюу алхаж зорчихын ашиг тусыг дэлгэрүүлэн дурдвал.
Эрүүл мэнд |
Өдөрт 30 м алхах буюу “шидэт 30” |
Стресс тайлагдана, сэргэлт |
|
Сэтгэн бодох чадвар сайжирдаг |
|
Хүрээлэн буй орчин |
Ямар нэг сөрөг нөлөө байхгүй |
Нийгмийн амьд харилцаа (livable street life) |
|
Эдийн засаг |
Жижиглэн худалдаа хөгжинө |
Нөөцийн үр ашигтай зарцуулалт (боловсрол, орон сууц) |
Сүүлийн үед эрдэмтэд алхахыг ерөөсөө “superpower” гэж нэрлээд байгаа. Алхах нь эрүүл мэндэд сайнаас гадна алхах үед сэтгэл санаа тайвширч, стресс тайлагдаж, тархи идэвхжин бүтээлч санаанууд төрдөг. Машинтай байх шаардлагыг бууруулснаар суларсан санхүүгийн нөөцийг боловсрол, орон сууц гэх мэт илүү чухал зүйлд хөрөнгө оруулах боломж нээгдэнэ. Тэгэхээр яаж хотыг алхахад таатай хот болгох вэ? Дэлхий даяар доорх түгээмэл аргуудыг ашигладаг.
1 |
Бүсчлэлээр дамжуулан хотыг нягтруулах |
Сургууль,үйлчилгээ ойр |
2 |
Нийтийн тээврийг хөгжүүлэх |
Оновчтой, цэвэр, аюулгүй |
3 |
Унадаг дугуйг дэмжих |
Дугуйн зам |
4 |
Taxi-ны үйлчилгээ сайжруулах |
Цэвэр, найдвартай |
5 |
Нийтийн талбайнуудыг онахад аюулгүй байх |
Гэрэлтүүлэг, эвдрэлгүй |
6 |
Алхахад сонирхолтой байх |
Тоглоом, хөшөө, сандал |
7 |
Хороолол дунд явган хүний зам гарцууд нээх |
|
8 |
Мод тарих |
|
Хамгийн эхний энгийн шаардлага бол хүн явган зорчиход аюулгүй байх ёстой. Энэ нь гэрэлтүүлгээс эхлээд, нүх эвдрэлгүй байх, элдэв хог, хаягдалгүй байх гэх мэт үргэлжилнэ. Тоос шороотой, машин ирээд мөргөчихмөөр, хог хаягдалтай замаар хэн ч алхахыг хүсэхгүй, хүүхэдтэй бол бүр ч үгүй. Машинаа унаад л явна. За мэдээж нийтийн тээврийг хөгжүүлэх ёстой. Өндөр хөгжсөн хотуудад олны танил болоод өндөр албан тушаалтнууд нь нийтийн тээврээр зорчих нь түгээмэл байдаг. Тийм л төвшинд нийтийн тээврийн чанарыг дээшлүүлэх хэрэгтэй. Мөн нийтийн эзэмшлийн талбайнуудыг тохижуулан олноор байгуулах. Жишээ нь 23-р сургуулийн урд дорнын их найрагч Явуугийн цэцэрлэгт хүрээлэн байгаа газар ямар нэг орон сууц баригдсан байсан бол одоо огт өөр дүр зураг харагдах байсан. Харин одоо хөгшин залуу гэлтгүй очих, түүгээр дайрч алхах дуртай газар болж. Энэ мэтчилэн дээр жагсаасан зүйлсийг хэрэгжүүлэх нь иргэдийг алхаж зорчих дур сонирхлыг нэмэгдүүлдэг.
Дэлхийд алдартай нэгэн жишээ дурдахад New York хотын удирдлага хамгийн их хүн цугладаг хамгийн ачаалалтай байдаг Time Square-н авто замын нэг талын хэсгийг нь хааж зөвхөн явганаар зорчдог болгосон байна. Энгийн ухаанаар бодоход машины замыг хааснаар маш их түгжрэл үүсэж сөрөг нөлөө бий болох мэт. Гэтэл тэр хэсгийг машингүй гудамж болгосноор авто осол 63%-р буурч, эдийн засгийн эргэлт 11%-р өссөн байна. Явган зорчигчид өснө гэдэг нь эргээд тухайн орчны жижиглэн худалдааны бизнес өргөжин тэлэх сайн талуудтай байдаг.
Саяхан бид машингүй өдрийг зохион байгуулсан. Уг арга хэмжээг анх зохион байгуулахад иргэд төдийлөн ойшоохгүй, зарим нь бүүр эсэргүүцэж байсныг санаж байна. Гэвч жил ирэх тусам өргөжиж одоо Улаанбаатарчуудын хамгийн дуртай арга хэмжээнүүдийг нэг болжээ. Хот дотроо айж эмээхгүй, эрх чөлөөтэй алхан, тоглож наадахын үнэ цэнийг энэ өдөр л мэдэрдэг. Энэ өдөр л “аз жаргалтай Улаанбаатар” гэж ийм л байх ёстой байх гэж бодогддог.
Алхаж зорчсоноор бид нэг сумаар хоёр биш “хориод” туулай буудахын дайтай ашиг тус хүртэж болох нээ. Энэ нь түгжрэлийг бууруулаад зогсохгүй хувь хүний эрүүл мэнд болоод нийгэмд үзүүлэх ашиг тус нь асар их аж. Гайхалтай шийдэл биш гэж үү. Бүүр өдөрт 30м тогтмол алхах нь таны амьдралыг 7-н жилээр уртасгах боломжтой гэсэн судалгаа ч байна.
Тийм ээ, бид алхаж чадна, бидэнд “super power” байна, харин Улаанбаатар хотын удирдлагуудаас бид нэг л юм хүсье. Улаанбаатар хотыг маань хүнд зориулсан, алхахад таатай хот болгоод өгөөч ээ.
Анхаарал тавьсанд баярлалаа
Л.Одсүрэн /Хот Хөгжүүлэлтийн Шийдэл ТББ-н тэргүүн
2019 оны 9 дүгээр сар 19
Сэтгэгдэл ( 9 )
ИРЭГДИЙНХЭЭ ҮГИЙГ СОСОЖ ХАРАГДААРАЙ ИРЭГДИЙН ДУНД ЭНЭ ХОТЫГ САРЫН ДОТОР ТҮГЖРЭЛГҮЙ БОЛГОЖ ЧАДАХ ХҮН БАЙНА ЮУНААС БОЛЖ ТҮГЖРЭЭД БАЙГААГ ТА НАР МЭДЭХ ҮҮ ЮМ ҮЗЭЭГҮЙТЭНЭГ ХҮМҮҮСИЙН НҮДЭНД МАШИН ИХДСЭН ЮМ ШИГ ХАРАГДДАГ ЮМ МЭДДЭГ ХҮНИЙ НҮДЭНД ГЭРЛЭН ДОХИОНУУД БҮГД БУРУУ АЖИЛЛАЖ БАЙНА БУРУУ БАЙРЛАЛТАЙ БАЙНА БАС ТӨРИЙН ШУНАЛТАЙ НӨХДҮҮДИЙН ШАХААНЫ БИЗНЕС ХӨДӨЛГӨӨН МАШ ИХ СААД БОЛЖ ХАМГИЙН ИХ ТҮЖРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА НӨХДҮҮД БОЛ ЗАМЫН ЦАГДАА ЗАМЫН ЦЭВЭРЛЭГЧ МЭТИЙН ХУУЧИН НИЙГМИЙН ҮЛДЭГДЭЛҮҮД
Хороо бүр оршин суугчидийн груп нээгээд оршин суугчидын машины татвараас нэг хэсгийг авч явган зам хороолол доторхи замаа өөрсдөө засдаг хариуцдаг бх л болоод цэгцрээд явчина. Тэгвэл хүн бүр чвган болон дугуй скүүтэр нтрээр явах болно. Хороодыг иргэд өөрсөө шилэн мэдээллээр хянадаг хийлгэдэг санал бодолоо хуваалцдаг бхд зөв болно. ЗЦГ-с оршин суугчид машины татвараасаа хороондоо авдаг л байх ёстой. Тэгж байж эзэнтэй ээлтэй орчин бүрдэнэ. Гэмтэл явах модны2--н замын явган явах хэсгийг хулгайч нар аваад л бна. БГД-н Одонтуяа тэр замаар явган яваад үз! Ядаж..., байгаа хэсгээ битгий алдаад бай.!

МАШИН АЧИЛТЫН ЭНЭ ОЛОН МАШИН НЭРМЭЭС БОЛЖ БНА. ТЭД НАРЫН ХУЛГАЙЧ СОЕЛГУЙ ЗАН НИЙГЭМД МУУХАЙ ХАРАГДАЖ БНА. ЦАГДАА ТОРГУУЛЫН ХУУДАС НААГААД ЯВДАГ БОЛЧИХВОЛ ЭНЭ АСУУДАЛ АМАРХАН ШИЙДЭГДНЭ
Хорооллын унаган хүн бна. Одоо үнэндээ хийж бга компани, материал энэ тэо нь бүгд чанаргүй бнаа. Явган замыг хийж бгаа нь харагдаад бдг мөртлөө тэр зам нь маш муу , чанаргүй хэвээр хийгдэж бна. Байсгээд л шинэчилж бна. Жил хүрэхгүй л настай бх юм. Хотын бүх машины татварын мөнгө яг хаашаа ороод байдгийг ард түмэнд тайлан тавьж байх хэрэгтэйбна! Тэр татвараар энэ хороолол доторхи 10,3,4-р хороолол доторхи зам бүр байлдааны зам бна. Тэр татварын мөнгөны нэг хэсгийг хэрэгцээтэй хороо бүрт тарааж өгөөд явган зам, хороолол доторхи замыг шилэн байдлаар зохицуулж болно. Хороо бүр оршин суугчидын гр

улаанбаатарт явган явах хамгийн хэцуу, уг нь бол алхаад юм юманд хурчихээр жижиг хот, тийм учир явган хуний болон дугуйн замаа нэмэгдуулмээр юм!!!!!
Odoo ch zamiin hajuugaar alhahad mashini utaand hordood dotor muuhairaad irdgim daa