Интернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 21

Хятад улсад 14 настай Жэжэ гэх охин YouTube суваг дээр тавьсан бичлэгийн дагуу попкорн хийх гэж байгаад амиа алдлаа гэж South China Morning Post сонинд мэдээлжээ.

Бичлэгт Ms Yeah блогчин ундааны лаазанд эрдэнэ шиш хийж, спиртэн дэнг ашиглан халаадаг байна. Талийгаач охин 12 настай Сяоюй найзын хамтаар энэхүү аргыг дуурайжээ. Спиртэн дэн байгаагүй учир өөр нэг лаазанд шатахуун хийж, халаасан байна. Галын дөл лаазтай шатахуунд хүрч, дэлбэрчээ. Охидын хувцас гал авалцаж, ихээхэн хэмжээгээр түлэгдсэн байна.

Талийгаач 96 хувийн түлэгдэлтэйгээр эмнэлэгт нас барсан бол Сяоюй охин амьд гарч чаджээ. Гэхдээ түүнд одоо хагалгаа хийх шаардлага гараад байгаа аж.

Блогчин Ms Yeah амиа алдсан охины ар гэрт нөхөн төлбөр өгөхөөр болсон ба Сяоюй охины ар гэртэй хэлэлцээ хийж байгаа гэнэ.

Блогчин бичлэгт харуулсан зааврыг дагаагүй учир золгүй тохиолдол гарсан гэж тайлбарлаад энэхүү бичлэгээ устгана гэж амласан байна.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
llllllllllll(143.176.142.132) 2021 оны 05 сарын 26

yugaa hiij ym duuriaj baidgiin erguu

1  |  0
J(103.57.92.104) 2019 оны 09 сарын 21

Yanaa teneg ym beee

0  |  0
Top