АНУ, Венесуэлийн харилцаа бүрэн тасарлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07

 АНУ, Венесуэлийн харилцаа бүрэн тасарлаа гэж Латин Америкийн орны засаг захиргааны төлөөлөгчид мэдэгджээ. Вашингтон хот Венесуэлийн төрийн мэдлийн нефтийн компанийн эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш тус улсын Ерөнхийлөгч Уго Чавес болон түүний захиргааныхан харилцаагаа сайжруулах боломжгүй боллоо гэж үзэж байгаа аж. Венесуэлийн Гадаад хэргийн сайд Николас Мадуро “Хоёр орны хоорондын харилцаа сэргэх боломж харагдахгүй байна” гэж мэдэгджээ. Дашрамд дурдахад АНУ “Petroleos de Venezuela” компанийг Иран улстай бизнес явуулахад нь хориг арга хэмжээ авсан юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top