Энэтхэгт үерийн улмаас 73 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 29

Энэтхэгийн Уттар-Прадеш мужид дөрвөн өдрийн турш ширүүн бороо орж, хамгийн багадаа 73 хүн амиа алджээ. Бүсийн Онцгой байдлын газраас мэдээлснээр Уттар-Прадеш мужид цаг уурын аюулгүй байдлын улаан түвшин зарласан байна. Тус мужийн нэгэн дүүрэгт хоногт 102 мм тунадас оржээ.

Түүнчлэн Бихар, Ражастан болон Уттаракханд мужид ширүүн бороо орж байгаа аж. Цаг агаар таагүй байгаагаас болж төмөр замын харилцаа холбоо тасарсан байна.

Энэтхэгийн хэд хэдэн мужид өнгөрсөн наймдугаар сард мөн үерийн улмаас 270 гаруй хүн амиа алдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top