Энэтхэгт 130 гаруй хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30


Энэтхэгийн хойд мужуудад үер, хөрсний нуралтын улмаас 130 гаруй хүн амиа алдсан талаар “Hindustan Times” сонин мэдээлжээ. Үерт хамгийн ихээр нэрвэгдсэн мужууд нь Уттар-Прадеш, Бихар аж. Эдгээр бүс нутагт хамгийн олон хүн буюу 127 хүн амиа алджээ.

Энэтхэгт сүүлийн өдрүүдэд ширүүн бороо орж, үер бууснаар дэд бүтэц болон мужуудын хүн амын амьдралд нөлөөлжээ. Хэд хэдэн хотод сургууль хаагдаж, дэлгүүр, төрийн байгууллагууд ажиллахгүй байгаа гэнэ.

Тус улсад өнгөрсөн наймдугаар сард мөн ширүүн борооны улмаас 270 гаруй хүн амиа алдсан билээ.

Энэтхэгийн Уттар-Прадеш мужид амиа алдсан хүний тоог 73 гэж өчигдөр /2019.09.29/ мэдээлж байсан юм. Энэ мужид цаг агаарын аюулгүй байдлын улаан түвшин зарлаад байгаа билээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Привет (66.181.182.120) 2019 оны 09 сарын 30

муусайн халтарууд

0  |  0
Top