Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нарыг сэлгэн томиллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Онцгой байдлын ерөнхий газрын даргын Б/987 дугаар тушаалаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Лхамжавыг тус газрын Холбоо, зарлан мэдээлллийн хэлтсийн даргаар, Б/877 дугаар тушаалаар НОБГ-ын СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Т.Мөнхдоржийг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргаар, Б/874 дүгээр тушаалаар НОБГ-ын БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Н.Оюунболдыг Дорноговь аймгийн ОБГ-ын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар тус тус томиллоо.

Мөн ОБЕГ-ын даргын Б/883 дугаар тушаалаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Л.Чинбатыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар, Б/925 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга-гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Д.Бэхбаярыг НОБГ-ын СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн даргаар тус тус томиллоо.

Түүнчлэн ОБЕГ-ын даргын Б/1033 дугаар тушаалаар НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханыг ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн даргаар, мөн тушаалаар ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэнг БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн даргаар тус тус сэлгэн томиллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.116.118) 2019 оны 10 сарын 01

Давааүсрэн ашгүй Хан уулаас явжээ,

0  |  0
Top