Энэтхэг ОХУ-аас зэвсэг худалдаж авах эсэхээ АНУ-аар заалгахгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманиам Жайшанкар “АНУ Энэтхэгийн талд Оросоос цэргийн техник худалдаж авах уу, үгүй юу гэдгийг зааж зааварлаж чадахгүй” гэжээ. Энэтхэг улс Оросоос зенитийн пуужингийн систем “С-400”-г худалдаж авах талаар олон сарын өмнөөс яригдсан билээ. Харин АНУ үүний эсрэг байгаа юм. Тэгвэл Энэтхэгийн Гадаад хэргийн сайд “NDTV” сувагт ярихдаа “Бид ямар нэгэн улс Оросоос зэвсэг худалдаж авах эсэхийг, АНУ-аас авах, үгүйг заагаасай гэж хүсэхгүй байна” гэжээ.

Тэрбээр энэхүү мэдэгдлээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой Вашингтонд уулзахынхаа өмнө хийжээ. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд цэргийн техник худалдаж авах асуудал болон нийлүүлэгчээ сонгох нь тус улсын бүрэн эрх гэдгийг мэдэгдсэн байна.

Өмнө нь Оросын шадар сайд Юрий Борисов Энэтхэгт “С-400” зенитийн пуужингийн системийг нийлүүлэх ажил 18-19 сарын хугацаанд хэрэгжихийг хэлжээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар 2018 оны аравдугаар сард “С-400”-г нийлүүлэх таван тэрбум гаруй ам.долларын өртөгтэй гэрээнд гарын үсэг зуржээ. Тэгвэл АНУ Оросоос зэвсэг худалдаж авсан гэж хэд хэдэн улсад хориг арга хэмжээ авах төлөвтэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Привет (64.119.24.117) 2019 оны 10 сарын 02

заалгах л болно халтаруудаа

1  |  5
Top