ОНЦГОЙ КОМИСС: 118 иргэн хордлогын улмаас эмнэлэгт хандсан

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

Нийслэлийн Онцгой комисс “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийн байранд хуралдаж байна.

Хурлын эхэнд Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан “Сайжруулсан түлшийг үйлдвэрлэж, иргэдэд нийлүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийн байранд Онцгой комиссын хурлыг хуралдуулж байна. Иргэд угаартаж, амиа алдсантай холбоотойгоор тодорхой шийдвэр гаргах, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгах асуудлаар Онцгой комисс энд хуралдаж байгаа юм. Сайжруулсан түлштэй холбоотой зарим эргэлзээтэй асуудлуудыг тайлах ёстой. Иргэдийн амь нас, эрүүл мэндийг цаашид эрсдэлгүй байлгах талаасаа арга хэмжээ авч ажиллах ёстой" гэв.

Үүний дараа үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн Онцгой комиссын гишүүдийн ирц 82 хувьтай байна. Эхний асуудлыг танилцуулъя. Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт угаартаж хүн амиа алдсантай холбоотойгоор Онцгой комисс хоёр удаа хуралдаж, шаардлагатай шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.  Нийслэлийн Засаг дарга онцгой дэглэм тогтоох тухай захирамж гаргасан. Захирамжийн дагуу Онцгой комиссын Штаб ажиллаж байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ сарын 5-ны шөнө сайжруулсан түлш борлуулж буй 15 цэгээс 23 дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газар,  Гаалийн ерөнхий газар, Геологийн төв лаборатори гэсэн гурван байгууллагын лабораторид шинжилгээний дээжийг өгсөн. Өчигдөр хариу гарч та бүхэнд бодит мэдээллийг хүргэсэн. Мөн гадаад орнуудад итгэмжлэгдсэн лабораторид шахмал түлшний дээжийг хүргүүлсэн. Одоогоор БНСУ, БНХАУ-д хүргүүлээд байна. Мөн ОХУ, Японд хүргүүлэхээр ажиллаж байна. Дээрх хариуг ирэхээр цаг тухай бүрт нь танилцуулна. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу өчигдрөөс Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нийт иргэдэд нэг бүрчлэн зөвлөмж хүргүүлэх ажлыг эхлүүлээд байна. Дуудлага мэдээллийн тухайд гэвэл одоогийн байдлаар нийт 118 иргэн утааны хордлогын талаар эмнэлгийн байгууллагад хандаж, 110 иргэн эмнэлгийн үйлчилгээ авч, хэвийн байдалдаа орсон. Өнөөдрийн байдлаар найман иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж авч байна. Нэг иргэний биеийн байдал муу байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Шахмал түлш, зуухны хэрэглээ стандартын талаар нээлттэй мэдээлэл өгөх ёстой. Ялангуяа сайжруулсан түлшийг үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хариуцаж байгаа “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд, мөн Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтнүүд энэ талаар мэдээлэл өгнө. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун лабораторийн шинжилгээ, айл өрхүүдийн галлагааны орчинтой танилцаж байсан ажлын тайлан болон төрийн шат шатны байгууллагуудад танилцуулж байсан тайлангийн талаар мэдээлэл өгнө. Бид 6, 7, 8 дугаар саруудад сайжруулсан түлш үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай удаа дараа ирж танилцаж байсан. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлж байсан ажлынхаа талаар Л.Эрдэнэчулуун дарга мэдээлэл өгчих” гэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үндсэн хоёр асуудлыг танилцуулъя. Нэгдүгээрт, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан түлш нь шинжилгээнд хамрагдаж байсан эсэх, хоёрдугаар үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ямар шинжилгээнүүд хийж байгаа талаар мэдээлэл өгье. “Тавантолгой түлш” компани нь өнгөрсөн онд байгуулагдсанаасаа хойш өөрсдөө Ашигт малтмал, газрын тосны газар,  Геологийн төв лаборатори гэсэн хоёр байгууллагын лабораторид шинжилгээний дээжээ өгч ирсэн. Мөн Химийн хүрээлэнд дээжээ өгч байсан. Ер нь сайжруулсан түлшнээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, мөн “Тавантолгой түлш” компани өөрсдөө дээжээ авдаг. Энэ компанийг үүсгэн байгуулагдсанаас хойш химийн болон техникийн үзүүлэлт, барьцалдуулагч чанарын шинжилгээг авч ирсэн.

Хоёрдугаарт, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор НМХГ 17 цэгээс 23 дээж авлаа. Дээжийг шахмал түлш болон барьцалдуулагч бодисоос авсан. Дээжийг Ашигт малтмал, газрын тосны газар /12 дээж/, Геологийн төв лабораторит /9 дээж/ өгч шинжлүүлсэн. Энэ хоёр дээр техникийн үзүүлэлтийг үзүүлсэн. Чийглэг, үнслэгийн хэмжээ, дэгдэмхий чанар, илчлэг, бат бөх чанар, хүхрийн хэмжээ гэсэн зургаан үзүүлэлтийг үзүүлсэн. Хоёр лаборатори дээр сайжруулсан түлш нь Монгол Улсын стандартад бүрэн нийцсэн байна гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл, түлшний техникийн үзүүлэлтийг хоёр лаборатори дээр шалгалаа. Харин Гаалийн ерөнхий газар дээр түлшний барьцалдуулагч чанарыг шалгасан. Барьцалдуулагчийн бүтцийг мөн шалгалаа. Барьцуулагч бүтээгдэхүүн нь цардуул бөгөөд шаварлаг эрдэс агуулагдсан байна гэж тогтоосон. Энэ нь органик эрдэс байна гэсэн үг юм.  Химийн технологийн хүрээлэнд сайжруулсан түлш болон барьцалдуулагч бүтээгдэхүүний химийн бүтцийг тодорхойлуулахаар өгсөн. Гурван ерөнхий бүтцээр шинжилгээний хариуг авсан байгаа. Ингэснээр сайжруулсан түлшийг бүрэн шинжилгээнд хамруулж байна гэж ойлгож болно. Химийн үзүүлэлтийн хариу хараахан гараагүй байна” гэлээ.


ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.190.154) 2019 оны 10 сарын 11

Тэр хэргийн эзэн болоод байгаа шахмал түлшний ширхэглэгийн хэмжээг яаж тогтоосон юм бол? Хэдэн градуст халаад дэгдэмхий ялгардаг, нэг ширхэгээс нь хичнээн хэмжээний шатах хий үүсдэг, уг түлшийг түлэхэд ямар орон зай шаардлагатайг ямар хүн яаж тооцож шахмалын том жижгийг тогтоосон бэ гэдгийг тэр мэргэжлийн гээд байгаа хүмүүсээс нь лавлаж тайлбар авмаар байна. Нэг хэсэг нь түлшинд, нэг хэсэг нь зууханд, нөгөө хэсэг нь галлагаанд гээд байх юм. Үүнд шинжлэх ухааны үндэстэй тооцоо, магадлал л эцсийн хариултыг өгнө дөө.

0  |  0
od(205.201.255.5) 2019 оны 10 сарын 09

mongol neg l bolj uguhgui l bainadaa yanadaa...

0  |  0
зочин(66.181.161.34) 2019 оны 10 сарын 09

их л арга ядсан эцсийн сонголт байсан болов уу ? судалгаа маш муу байна хүрэлсүх энэ мхег-ын эрдэнээ гэдэг эмэгтэй хүний үг сонсож сураагүй харагдадаг нийслэлийн захирагч хариуцлхгх хүлээнэ гээд байсан наад хэдтэйгээ хүлээх л харагтэй дээ цаашид хүн эрсдүүлмээргүй байна

0  |  0
zochin(60.240.232.36) 2019 оны 10 сарын 08

ene zasag odoo bolnoo zunduu hun hohirloo odoo yaah gd bgaan gaigui yumuu gesen harin ystoi butku hudalch gar bna nuguu muruudliin bagiihnaas yalgaa alga

0  |  0
Top