Австралийн дагшин улаан уул хэмээгддэг Урулу ууланд амжиж авирахаар олон зуун жуулчдын урт дараалал үүсжээ. Улуру-Ката Тьюта үндэсний хүрээлэнгийн менежер Майк Миссогийн хэлснээр сүүлийн хэдэн долоо хоног улаан уул жуулчдын хөл хөдөлгөөнд дарагджээ. Энэ сарын 26-ны өдөр Урулу ууланд авирахыг үүрд хориглосон шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө амжиж тус ууланд өдөрт нэг мянга орчим хүн авирч байгаа гэнэ.
Анангу уугуул иргэдийн омог өөрсдийн ариун дагшин Урулу ууланд гарахыг хориглох санаачилга гаргасныг тус улсын эрх баригчид дэмжин ийм шийдвэр гаргажээ.
680 сая жилийн тэртээ бий болсон ариун Улуру уул Австрали тивийн зүрхэнд оршдог. 348 метр өндөр уулын бэлд хадны сүг зураг, сийлбэрээр чимсэн олон тооны агуутай.
Улаан элснээс бүтсэн тогтоцтой энэхүү содон байгалийн бүтээл байгалийн гэрэлтүүлгээс хамааран өдөрт олон янзын өнгөөр хувирдаг. Үүрээр Улуру уул хүрэн улаан өнгөтэй байдаг бол аажим цусан улаан, ягаан болж үд дүнд алтан шар өнгөтэй болж хувирдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )