Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд одон, медаль гардуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-аас дэлхий даяар 14 газарт энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж, дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэх ажиллагаанд нь оролцож байна.

Монгол Улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд нэгдэж, өнөөдрийг хүртэл 17 мянга гаруй “цэнхэр дуулгатан”-г энхийг сахиулах ажиллагаанд оролцуулжээ.

Тэдний төлөөлөл болох Монгол Улсын Зэвсэгт хүчний 8-р ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан улс /БНӨСУ/-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энэ долоо хоногт эх орондоо ирсэн юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр төрийг өндөрт өргөж, үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад Төрийн дээд болон салбарын одон, медаль гардуулах ёслол өнөөдөр /2019.10.11/ Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын жагсаалын талбайд боллоо.

Ёслолын ажиллагаанд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг болон Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, энхийн сахиулагчдын ар гэрийнхэн оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн Цэргийн төв эмнэлгийн яаралтай мэс заслын тасгийн эрхлэгч, дэд хурандаа Ишжамцийн Баярхүүг,

Цэргийн гавьяаны одонгоор Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын ахлах ажилтан,  дэд хурандаа Жадамбын Алтанхундага,

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ар талын даргын орлогч, дэд хурандаа Дугаржанцангийн Бямбаа,

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн удирдаач, хошууч Эрдэнэбаатарын Гансүх,

Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагчийн орлогч, хурандаа Дондогдоржийн Жавхланбаяр,

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны багш, сургагч ахлагч
Пүрэвжавын Наранпүрэв,

Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын шатахууны төлөвлөлт хангалтын офицер, ахмад Сэрдсүрэнгийн Уртнаст,

Агаарын цэргийн командлал ар талын хэлтсийн хангалтын ахлах офицер, хурандаа Дүйнхэрсүрэнгийн Цог-Эрдэнэ,

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бодит шалгалтын бүлгийн техникч, ахмад Пүрэвийн Энхзаяа,

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тусгай тасгийн захирагч, хошууч Очирхуягийн Эрдэнэбат нарыг шагналаа.

Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тасгийн захирагч, ахлах ахлагч Няланборын Баяржаргал,

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн станцын дарга, ахлах ахлагч Сэр-Одын Болорцэцэг,

Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн засварчин, ахлах ахлагч Даваасүрэнгийн Ганбат,

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн жагсаалын дарга, ахлах ахлагч Энхтогтохын Гантулга,

Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн засварын инженер, хошууч Нямдоржийн Ганхуяг,

Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын агаарын довтолгооноос хамгаалахын даргын туслах, хошууч Наранцэцэгийн Мөнгөн,

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн станцын дарга, ахлах ахлагч Чулууны Нарантуяа,

Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн чиглэл хариуцсан ахлах офицер, ахлах дэслэгч Лувсангийн Одсүрэн,

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн инженерийн офицер, хошууч Батчулууны Цэдэн,

Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн авто хангалтын офицер, хошууч Нямжавын Эрдэнэ-Очир нарыг тус тус шагналаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top