Түлэгдэлтийн улмаас олон жил шаналсан Э.Мөнхзаяа охинд тусалцгаая

З.Тэмлүүн | Zindaa.mn
19 цагийн өмнө

Э.Мөнхзаяа охинд туслахыг сайхан сэтгэлт уншигч таниас учирлахын зэрэгцээ түүний ээжийн ярианд анхаарлаа хандуулахыг хүсье. 

Охины ээж түүний биеийн байдлаар талаар "Миний охин есөн сартайдаа түлэгдэж, өдийг хүртэл Гэмтэл, согог судлалын үндэсний төвд таван удаа хагалгаанд орсон. Одоогоос жил гаруйн өмнө сүүлийн гурван хагалгаа дараалан хийгдэж, эхний хагалгаа нь амжилтгүй болж, дараа нь хоёр хагалгаа дараалан хийлгэж, хиймэл арьс тавьсан боловч биенд нь барьцалдаж өгөөгүйн улмаас Монголд дахин хагалгаанд орох ямар ч боломжгүй болсон юм. Хамгийн гол нь хүүхдийн маань арьс мянгад нэг тохиолддог ургаж төлждөг бие махбодийн онцлогтой учраас Монголд эмчлэх боломжгүй гэсэн хариу сонслоо. Өмнөд Солонгосын "Хангансоо" эмнэлгийн эмч нар 2019.05.26-нд манай гэрт ирж, охины минь биеийн байдалтай танилцаад явсан. Ингээд 2019.08.28-нд "Хангансоо" эмнэлгийн эмч нараас "Охиныг эмчлэх боломжтой" гэсэн хариу ирүүлсэн. Хүүхдийн маань хөлийг хурдан эмчлэхгүй бол мэдрэлд нь нөлөөлж, хөлөө тайруулахад хүрээд байна. Монголд эмчлүүлж боолгож явсаар өнөөдөр 5 нас хүрч, эрүүл нөхөх арьсгүй болсон тул сүүлчийн найдвар нь БНСУ явж, бүрэн эдгэрэх итгэл болж үлдээд байна. Шат дараалсан үйлдэлтэй хагалгааны нийт зардалд 200 сая төгрөг шаардлагатай болсон тул түмэн олноосоо тусламж хүсэж бна. Буян буцаж ирэхдээ бороо мэт асгардаг" гэжээ.

Олон жилийн турш шаналсан охинд туслахыг хүсвэл ээжийнх нь 95537711 тоот утсаар холбогдож болно.


Дансны дугаар: Хүлээн авагч Баасандоржийн Мөнх-Өлзий

 

  • Хаан банк: 5035593436.
  • Голомт банк: 3015111313
  • Худалдаа хөгжлийн банк: 475044294

Сайхан сэтгэлт олны тус охинд эрүүл энх амьдрал авчрах болтугай. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top