Miss Earth 2019: Ц.Аззаяа Үндэсний хувцасны төрөлд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

Филиппины Параньяке хотод “Miss Earth 2019” гоо бүсгүйн тэмцээн болж байна. Тэмцээнд 85 улсын мисс оролцож байгаагаас Хойд Марианы арлууд, Папуа - Шинэ Гвиней улсууд анх удаа өрсөлдөж байна.
 


“Miss Earth 2019” тэмцээний Үндэсний хувцасны төрлийн уралдаан болж, 85 орны бүсгүйчүүд тус тусын үндэсний хувцсаа сонирхууллаа. Оролцогчдыг Ази Номхон далай, Африк, Америк, Европ гэсэн дөрвөн бүсэд хуваан өрсөлдүүлэхэд Ази, Номхон далайн хэсэгт Монголын мисс Ц.Аззаяа түрүүлжээ.
 


Уралдааныг алдарт загвар зохион бүтээгч Альберт Андрада, Ито Курата болон 2009 оны дэлхийн мисс  Сандра Сейферт шүүжээ. “Miss Earth” тэмцээн 2009 оноос эхэлсэн бөгөөд байгаль хамгаалах чиглэлд гол анхаарлаа хандуулдаг онцлогтой. Тэмцээнд түрүүлсэн гоо бүсгүй дэлхий дахинд экологийн элч төлөөлөгчөөр ажилладаг юм.
 


Ц.Аззаяа

1995 онд төрсөн. СУИС-ийн оюутан. “Андра модель” агентлагийн загвар өмсөгч. “Miss Asia-2018” уралдаанд түрүүлсэн. 2015 оны Монголын мисс хэргэмтэй.

Ээж нь гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа.

Биеийн харьцаа 88:59:91, өндөр 180 см.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
999(75.170.129.245) 2020 оны 05 сарын 11

Medalia unseed teneg xuuxen bn. Terniixee orond uvug deedes, ene saixan xuvtsasiig xiisen uilchin busguichuuded, ex orondoo bayarlasnaa ilerxiilex xeregtei sh dee

0  |  1
иргэн(202.179.27.163) 2019 оны 10 сарын 23

папа нь Ц-үсэг шдээ хахаха,намын байраар л ардаа ацны зураас,урдаа умайн ы зураас гартал нарийн ноосон цагаан өмд татаж өмсчихөөд л алцаганаад яваад байдаг охин мөн л байна

0  |  0
(74.118.178.4) 2019 оны 10 сарын 19

Mongol ardiin namiin uvuu nariin boov huhdug huuhen l baina.

0  |  0
Зочин(202.55.188.88) 2019 оны 10 сарын 18

Ээж нь Ширмэнтуяа. Аав хэн бэ? Тодорхойгүй юү?

0  |  0
salba(123.121.73.19) 2019 оны 10 сарын 18

yadan muuhai yum be paa paa

0  |  0
Top