АНУ, Япон, Солонгосоос Иранд хориг тавихыг хүслээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 08

АНУ-ын Сангийн сайд Дэвид Коэн Ираны эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээнд нэгдэхийг ятгахаар ойрын үед БНСУ, Япон улсуудад айлчлах гэж байна. Иран улсын хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрийг барууны орнууд эсэргүүцэн хориг арга хэмжээ авсан юм. Тэд Ираныг цөмийн зэвсэг хийх гэж байна хэмээн буруутгаж байгаа бол Тегеран эсрэгээр, энхийн зорилготой гэж мэдэгдээд зогсоохоос татгалзсан билээ.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top