Олон улсын валютын санг тэргүүлж байх үедээ хүчингийн хэрэгт холбогдсон Доминик Страусс Каны шүүх хурал өнгөрсөн даваа гарагт Нью Йорк хотноо эхэллээ. Тэрбээр шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ өөрийгөө ямар ч гэм буруугүй бөгөөд тулгаад байгаа бүх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж өгүүлсэн байна. Страусс-Каны гэм буруугүйг өмгөөлөгч Бенжамин Брафман нь мөн баталсан. The New York Post сонинд өгүүлснээр Стросс-Каны өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын явцад гарсан зөрчлийн талаар шүүхэд ярихаар бэлтгэж байгаа гэнэ. Тавдугаар сарын сүүлчээр Стросс-Каны ДНК-ийг үйлчлэгч эмэгтэй хувцаснаас оллоо гэсэн мэдээ гараад дараа нь үгүйсгэгдсэн юм. Баривчлагдсаныхаа дараа тэрээр энэ дуулианаас болон сангийн удирдлагаас огцорч, шоронд хоригдож байгаад нэг сая ам.долларын барьцаатайгаар суллагдан гэрийн хорионд байгаа юм. Шүүх хурлын өмнө шүүхийн байрны орчим буудлын 100 гаруй үйлчлэгч эмэгтэй жагсаал хийн ажлын байранд хүчирхийлэл явагдаж буйг эсэргүүцжээ. Стросс-Каны шүүх хурал энэ сарын 18-нд үргэлжилнэ.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )