Вьетнамын гурван иргэн манай улсад ял эдэлж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Гэмт этгээд харилцан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж Засгийн газраас үзсэн байна.

2019 оны аравдугаар сарын байдлаар манай улсад БНСВУ-ын гурван иргэн ял эдэлж байгаа бөгөөд БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байдаггүй аж.

Мөн Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. 2019 оны байдлаар манай улсын 12 иргэн Макаод ял эдэлж байгаа бол Монгол Улсад ял эдэлж байгаа Макаогийн иргэн байхгүй. 2018 онд Макаогаас 127 иргэн, Монгол Улсаас 175 иргэн харилцан зорчжээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс 18 улстай гэмт этгээд харилцан шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top