-Жонни, таны дvрvvдийг ажиглаад байхад нэг л тийм азгvй эсвэл тэрслvv нөхөр л санаанд буугаад байх юм?
-Vнэндээ бол энэ чинь яг л нэг сугалааны төрлийн тоглоом гэсэн vг. Тэр бvх этгээд гаж дvрд тоглоно гэдэг миний хувьд их аз завшаан. Миний дvрvvд эрс тэс. Жишээ нь “Хайчин гарт Эдвард”-ын Эдвард байна.
-Та өөрийнхөө киноны фанат мөн vv?
-Өөрийгөө кинон дээрээс харна гэдэг vнэхээр хэцvv байдаг. өглөө шvдээ угааж байхдаа олинд өөрийгөө хардаг шиг л өдөр болгон тэдгээрийг vзэх дуртай шvv. Өөрийгөө огт өөр хvнээр харна гээд та төсөөл дөө.
-Та өнөөгийн Холливудын талаар юу бодож явдаг вэ?
-Би Холливудын нэгэн бараа болчих бий гэхээс vхтлээ айдаг. Од болж хvндлэгдэх дургvй дээ.
-Та ер нь Америкийн талаар нэг ч муу vг хэлэхгvй юм аа?
-Yгvй ээ, Америк бол тэнэг, дарангуйлагч орон. Гөлөг шvдээ ургахаар эзнээ хазалдаг болдог шиг. Харин Европ гэдэг бол огт өөр орчин. Урлаг, тvvхээрээ vнэхээр бишрvvлэх зvйлтэй тив. Америк бол зvгээр л кинонд тоглох зураг авахуулахад л сайхан гэмээр юм уу даа. Тэнд би зөвхөн ажилладаг бол Европт би амардаг. Ванесса бид хоёр франц дэндvv хайртай. Мөн Мальт, Сицилийг vгээр хэлэхийн аргагvй.
-Өөрийг чинь нэр алдартай болсноос гэр бvлийнхний чинь ойлголт, дэмжлэгт өөрчлөлт гарсан уу?
-Гэр бvл гэдэг миний гэгээн шvтээн. Би одоо эхнэр хvvхдийнхээ төлөө амьдарч байна. Эцсийн эцэст би энэ хорвоо дээр юуны төлөө амьдарч байгаагаа мэдэрсэн. Гэр бvлтэй юуг ч харьцуулашгvй. Тvvнийг хамгаалахын тулд би юугаа ч зориулахад бэлэн. Тэд маань надад амьдралыг дахин бэлэглэсэн. Өглөө болгон охиныхоо сахиусан тэнгэр гэмээр гэрэлт царайг харах мөч удаан vргэлжлээсэй л гэж бурханд залибардаг.
-Та Ванессатай удаан хугацаанд “vерхэлээ”. Тэгвэл юу таныг ийм удаан хугацаанд тvvнтэй “найз” байхад нөлөөлсөн бэ?
-Хамгийн гол нь бид хоёр бие биендээ туйлын vнэнч.
-Ванессатай одоог хvртэл гэрлээгvй байгаа. Хурим удахгvй болох байха аа?
-Бид хамт амьдарч эхэлсэн өдрөөсөө л өөрсдийгөө эхнэр нөхөр болсон гэж vздэг. Ингэхдээ харьцаагаа хэзээ ч худал хуурмаг биш байлгахын төлөө байсаар ирсэн.
-Та гэр бvлтэйгээ байнга аялдаг. Vргэлж аян замд явах таатай байдаг юм уу?
-Би нэг газар удаан амьдрах дургvй л дээ. Том болж бие даан амьдарч чаддаг болсон vеэс л энэ хобби маань эхэлсэн гэж болно. Эцэг эхтэйгээ ч байнга аялдаг байсан. Хvvхдэд энэ маш хэрэгтэй гэж vздэг. Амьд байгаа дээрээ тэдэнд дэлхийг vзvvлье л дээ.
-Холливудын одын хувьд таньд цаг зав тун бага байдаг байх. Тэгвэл долоо хоног амар гэвэл та яг хаашаа явах вэ?
-Орос хvн гэдэг архиа уудаг, тансаг амьдрахыг хvсдэг энгийн ард тvмэн шиг санагддаг. Тэгэхээр дараагийн удаад тэр орныг зорих болов уу. Тэд немц, польш, украинчуудаас огт өөр юм билээ.
-Мөнгө таны хувьд юу вэ?
-Тэр зvйл бол эрх чөлөө, өөртөө итгэлтэй байдлын тvвшинг тодорхойлж өгдөг хvчирхэг зvйл. Гэр бvл санхvvжилт сайтай байх хэрэгтэй. Жишээ нь би мөнгөгvй хvvхдvvдээ тансаг амраах байсан гэж vv?
-Танд олон л кино зохиол ирдэг байх. Тэгвэл сонголтыг хэрхэн хийдэг бол?
-Би зохиолын эхний гурван хуудсыг л эргvvлээд энэ минийх мөн эсвэл биш гэдгийг хэлчихдэг.
-“Суини Тодд”-ын талаар ярилцья л даа. Энэ алуурчин vсчингийн дvрийн ачаар та дуулсан. Сэтгэгдэл ямар байна?
-Юу хэрэгтэй юм тэрнийхээ нэгийг л би хийсэн. Гэхдээ би олон жилийн өмнө “Плакса” хэмээх мюзикльд тоглож байсан. Харин тэгэхэд би дуулаагvй. Тэгэх боломжийг олгоогvй гэх vv дээ. Харин Тим Бартон зоригтой хvн учраас намайг дуулуулсан. Дуулах нь их таашаал өгдөг юм билээ.
-Тэгвэл хvмvvсийн хоолойг хэрчих таалагдсан уу?
-Юу гэнэ ээ? Гэхдээ тэднийг алах амархан байсан л даа. /инээв/
-Та цагтаа The Kids гэдэг хамтлагч хөгжимчин байсан. Тэгвэл энэ шинэ мюзикл таныг дахин хөгжмийн урлагт татах нөлөө vзvvлсэн vv?
-Би одоо ч гэсэн хөгжимчин. Хөгжмийн зэмсэгт туйлын хайртай. Ялунгуяа гитарт.
-Тим Бартон та хоёр зургаа дахь кинондоо хамтран ажилалаа. Тэгвэл зургийн талбай дээр та хоёрт муудалцах тохоиолдол гарч байв уу?
-Vгvй ээ, бид жинхэнэ анд нөхдийн холбоотой. Тэр надад яг л төрсөн ах шиг ханддаг. Миний гэр бvлийн нэг гишvvн шvv.
-Танд амжилт хvсье!
Р. Слава slavaaldar@yahoo.com
Сэтгэгдэл ( 0 )