Эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 08

Энэ оны эхний 5 сарын байдлаар Өвөрмонголын өөртөө засах орон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээр Хятад улсад тэргүүлэх боллоо гэж Хятадын ОУ-ын радио мэдээлэв.

Тус автономит улс нь өөрийн нутагт байрлах нүүрсний ордуудад түшиглэсэн дулааныг цахилгаан станц болон жилийн дөрвөн улиралд мөнхийн салхитай байдаг өөрийн цаг уурын давуу чанарыг ашиглан салхины сэргээгдэх эрчим хүчний суурингуудыг олноор байгуулснаар жилд 106 тэрбум киловат эрчим хүч үйлдвэрлэн улсын эрчим хүчний төв системд нийлүүлсэн байна. Энэ нь Хятад улсын бүх үйлдвэрлэж буй эрчим хүчний 18 хувийг эзэлж, сэргээгдэх эрчим хүчний хувьд хамгийн том бааз болжээ. Одоо ӨМ-ийн дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг эрчим хүчний үйлдвэрлэлээс олж байгаа ажээ. Түүнчлэн ӨМ-ийн Эрчим хүчний ерөнхий газар саяхан Монгол улсын томоохон стратегийн орд болох "Оюутолгой"-н алт, зэсний уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэрт шаардагдах анхны эрчим хүчийг экспортлох гэрээг хийж, цахилгаан хүргэх шугам болон дэд станцын ажлын бүтээн башуулалтын ажил эхэллээ. Энэхүү төслийн ажил нь нийт 24 сая юаны хөрөнгө оруулалттай, 150 хоногт хийгдэж дуусах юм гэж мэдэгдэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu