Хятад улсын гадаад дахь хөрөнгө оруулалтын хэмжээ өслөө

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 08

Хятад улс өнгөрсөн оны эцэс гэхэд гадаад дах хөрөнгө оруулалтын хэмжээ 4 их наяд 126 тэрбум америк долларт хүрлээ гэж тус улсын Гадаад валютын зохицуулах газраас мэдээллээ. Гадаад дахь санхүүгийн хөрөнгө оруулалтын дотор шууд хөрөнгө оруулалт 310.6 тэрбум, бондын хөрөнгө оруулалт 257.1 тэрбум, бусад хөрөнгө оруулалт 647.9 тэрбум, хөрөнгө оруулалтын нөөц хадгаламж 2 их иаяд 291.2 тэрбум америк доллар байгаа нь өмнөх оноос 19 хувь өслөө гэж эх сурвалж тайлбарлав. Харин Хятад улсын гадаад улсуудад төлөх санхүүгийн өр 2 их наяд 335.4 тэрбум болсон нь 2009 оноос 20 хувиар өссөн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu