#1 НОБЕЛ БА МОНГОЛ ЦУВРАЛ | НИЙТИЙН ӨМЧИЙГ ХЭРХЭН ЗАСАГЛАХ ВЭ?
Нобелийн эдийн засгийн салбарын шагнал чухам яг хэнд очсон нь дийлэнх иргэдийн хувьд төдийлөн анхаараад байдаг сэдэв биш л дээ. Тэгвэл 2019 оны Нобелийн эдийн засгийн шагнал ядуурлыг бууруулах бодит боломжийг эрэлхийлсэн судлаачдад очсон нь олон нийтийн анхаарлыг харьцангуй ихээр татсан гэхэд болно. Ядуурал бол дэлхий нийтийн сэдэв. Америкт баялгийн хуваарилалт шударга бус байгаа тухай, хүн амынх нь НЭГ хувь л “өрөм” идэж, бусад 99 хувь нь хусамтай үлдэж буйг эсэргүүцсэн “Occupy Wall Street” буюу “Уолл Стрийтийг эзэлцгээе” хөдөлгөөн 2011 онд хүчээ авч байв. Тэгвэл энэ жилийн Нобелийн эдийн засгийн шагналыг авсан судлаачдын бүтээл болох “Poor economics” ном 2011 онд хэвлэгдэж байсныг сануулъя. Манай улсын тухайд гурван хүн тутмын нэг нь ЯДУУ. Судалгаагаар ядуурлын шугамд тун ойрхон өшөө 400 мянган иргэн бий. Тэгвэл Нобел хүртсэн Абижит В.Банержи, Эстер Дуфло, Майкл Кремер нар ядуурлыг судлахдаа Монгол Улсыг нэгэн судлагдахуун болгосон нь мэдээж бидний хувьд ихээхэн анхаарал татах сэдэв. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн тул нэмж нуршаад илүүц биз.
#2 СУРВАЛЖИЛГА: ҮЙЛДВЭРҮҮД ТАЛХНЫ ҮНЭЭ 100 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
Манай сонины баасан гарагийн дугаарт “Бодит байдал: Монгол Улс дотоодын гурилын хэрэгцээгээ хангаж чадахгүй” нийтлэл гарсан билээ.
Манай улсын улаан буудайны хураалт 85 орчим хувьтай. Харин гурил үйлдвэрлэгчдэд хагас жилийн хэрэгцээг хангаж чадахуйц буюу 170 мянган тонн буудайг нийлүүлээд байгаа юм. Цаашдаа хэрэгцээгээ гүйцэд хангахын тулд импортоор улаан буудай оруулж ирэх шаардлагатай тулгарч магадгүй. Хэрвээ гурилын гол түүхий эд улаан буудай хомсдвол гурилын үнэ өсч, дагаж бидний өдөр тутамд хэрэглэдэг талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүний үнэ өснө. Энэ мэт үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлж болох эрсдэлтэй. Иймээс гурил, талх, нарийн боовны үнэ ямар байгааг “Бөмбөгөр” худалдааны төв, “Талх чихэр” компанийн үйлдвэр, зарим дэлгүүр, супермаркетаас сурвалжиллаа.
#3 ТӨРИЙН ЁСЛОЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН НААДМЫН ТАСАЛБАР ДАМЛАН ХУДАЛДЖЭЭ
Жил бүрийн улсын их баяр наадмын үеэр нээлтийн тасалбарын хүртээмжийн асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Энгийн иргэд нээлтийн тасалбар худалдан авах гэж олон хоног дугаарлан хонодог жишиг тогтоод удаж буй. Энэхүү эрэлт хэрэгцээг дагаад тасалбарын үнийг хэд дахин нугалж, бусдад худалдан, дундаас нь ашиг олдог хэсэг бүлэг байдаг тухай яригдсаар ирсэн ч энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байсан удаагүй юм. Тэгвэл энэ жилийн наадмын нээлтийн тасалбарыг Төрийн ёслол хүндэтгэлийн албаны албан тушаалтан бусдад дамлан худалдаж, их хэмжээний ашиг олсон хэрэг гарсан байна. Хэргийг шалгуулахаар иргэн Д Авлигатай тэмцэх газар /АТГ/-т хандсан боловч прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.
#4 ГАЧУУРТ-НАЛАЙХ-ЧОЙР ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч, өнөөдрөөс /2019.11.04/ хөдөлгөөнийг нээлээ.
60 жил болсон зам их хэмжээгээр эвдэрч, нэвтрүүлэх чадвар нь эрс муудан, байнга осол аваар гарч эрдэнэт хүний амь нас хохирч байгаа учир Монгол Улсын Засгийн газар энэ замыг зургаан сарын дотор шинэчлэх шийдвэр гарган ажлыг нь эхлүүлсэн юм. Хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, 26 метр өргөн, ус зайлуулах байгууламж, гүүр, нүхэн гарц бүхий замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн ч ирэх хавраас төмөр туузан хашлага, явган хүний болон дугуйн зам, суурьшлын бүсийн хэсгүүдэд явган хүний гүүрэн гарц хийж, өнгө асфальт бетоноор нэмж хучин долоодугаар сард бүрэн дуусгана.
#5 БУРИАДЫН ТАМИРЧИД МОНГОЛЫН НЭРЭЭР ОЛИМПОД ОРОЛЦОХ УУ!
2018 оны Пёнчаны өвлийн олимпын наадамд сэргээшний хэргээр улс орныхоо нэрээр оролцож чадаагүй ОХУ-ын баг тамирчид ирэх жил Токиод болох зуны олимпын наадамд ч оролцохгүй байж магадгүй болжээ. “Засгийн газар, Спортын яамнаас тамирчдадаа зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглүүлж, олимп, ДАШТ-ээс медаль авдаг байсан” хэмээн ОХУ-ыг буруутгаж байгаа. Хэдэн жилийн өмнө эхэлсэн энэ шуугиан намдаагүй хэвээр, харин ч эсрэгээрээ улам дүрэлзэн асаж байна. Хэрэв оросуудыг олимпын наадамд оролцуулахгүй бол тэд иргэншлээ сольж, гадаад улсын нэрийн өмнөөс зодоглож болох юм гэдэг талаар Буриадын “Информ Полис” агентлагийн сэтгүүлч Эльвира Хазагаева, Андрей Ян нар бичжээ.
Буриад тамирчдад олимпод оролцох боломжийг Монгол Улс олгох уу?
“Информ Полис” агентлаг сэтгүүлч Эльвира Хазагаева, Андрей Ян
ОХУ-ыг олимпын наадамд оролцуулахгүй бол хамгийн их хохирох нь тамирчид. Тамирчны амьдрал богинохон, харин тэр амьдралынх нь оргил болсон Олимпын наадам 4 жилд ганцхан удаа болдог. Тиймээс ямар ч тамирчин олимпын наадамд хүчээ сорих хүсэлтэй. ОХУ хасагдлаа гэхэд буриад тамирчдад Монголын нэрийн өмнөөс оролцох боломж байгаа.
Сэтгэгдэл ( 0 )