Монгол шүлэгчдийн бүтээл Шинэ Зеаландын сэтгүүлд хэвлэгдэв

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

Шинэ Зеаландын “Catalyst” хэмээх сэтгүүлийн 16 дахь дугаарт “Монголын яруу найргаас” хэмээх тусгай бүлэгтээ манай яруу найрагчдын бүтээлийг нийтэлжээ. Саймон Вэккхам Смит, Г.Дэлгэрмаа, Н.Билгүүдэй, Ж.Лийтов нарын орчуулгаар яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ц.Бавуудорж, М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, М.Амархүү, Б.Ичинхорлоо, А.Сүглэгмаа, О.Мөнхнаран, С.Начин, Г.Бямбажав нарын шүлгүүдийг Англи хэлээр орчуулан намтар танилцуулгатай нийтэлжээ.

Мөн сэтгүүлийн эл дугаар бүхэлдээ Монголоор амьсгалсан гэж хэлж болохоор бөгөөд залуу уран бүтээлч Б.Баярцэнгэлийн зургуудаар хавтас болон доторх хуудаснуудаа чимэглэсэн байна. “Catalyst” сэтгүүлийн эрхлэгч Док Дрюмхэлэр “Анх удаагаа Монголын яруу найргаас Шинэ Зеаландын уншигчдад хүргэж байгаадаа эрхлэгчийн хувьд баяртай байна” хэмээн бичсэн байна. Энэтхэг Улсын Одиша мужийн Вүванишивар хотод Дэлхийн яруу найрагчдын 39-р хурлын үеэр тус сэтгүүлийн танилцуулга хийж монгол яруу найрагчдын шүлгийн орчуулгаас уншсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top