Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долоодугаар хороо, Дашчойлин хийдийн зүүн талд орших 34 дүгээр орон сууцанд өчигдөр /2019.11.05/ 17.00 цагийн орчимд гал гарч арав гаруй айлын тагт шатсан хэрэг гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн.
Галын дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах албаныхан осол хэргийн газарт ажиллаж галыг оройн 18.00 цагт бүрэн унтраасан юм.
Дээрх гал нь орон сууцны дөрөвдүгээр давхраас эхлэн гарсан гэх ба барилгын гадна фасад шатаж дээд давхруудад гал тархаад байсан бөгөөд гал гарсан даруйд оршин суугчдыг гадаа гаргасан учир хүний амь нас эрсдээгүй. Хэргийн газарт галын шинжээчид ажилласан. Одоогоор галын албан ёсны дүгнэлт гараагүй байна. Урьдчилсан дүгнэлтээр ахуйн хэрэглээний хий дэлбэрснээс үүдсэн байж болзошгүй гэх мэдээллийг албаныхан мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 0 )