Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг албадан авчирлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу" ажиллагааны хүрээнд интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг өнгөрөгч амралтын өдөр Монгол улсад албадан авчирлаа. 

Тодруулбал, Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага - Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Б" гэгчийг  Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь 2019 онд Баянзүрх дүүрэгт оршин суух иргэний Монгол гэрийг санаатай галдан шатааж, хүнийг алахаар завдсан гэх үйлдлээр шалгагдаж байхдаа оргон зайлсан бөгөөд "Шувуу" ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Интерполын Үндэсний төв товчоотой идэвхтэй хамтран ажилласны үр дүнд ийнхүү Монгол Улсад албадан авчирчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top