Шар өвс шатааж, гал алдсаны улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг энэ сарын 3-нд гарчээ.
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах хашаанд 14 настай хүү өвс шатаахаар гал асааж, улмаар тархалтыг зогсоож чадаагүйгээс 1,5 га газарт гал тархсан байна.
Улмаар дүүргийн онцгой байдлын албаныхан ирж, галыг унтраасан боловч гал унтраалцаж байсан 51 настай эрэгтэй угаартаж, амь насаа алдсан байжээ.
Албаныхан цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
shataahgui zeverlej suraachee yamar gaitai um be