СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Галын улмаас хүний амь нас хохирчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Энэ сарын нэгний өдрийн 08.49 минутад “Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нэгдүгээр гудамжны нийтийн байранд гал гарч байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад, тус нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч улмаар 50 настай, эмэгтэй О гэгч угаартан нас барж, 19 настай, эрэгтэй М угаартсан байсныг эмнэлэгийн байгууллагад хүргэн, гал гарсан шалтгааныг тогтоохоор тус цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн гарч болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top