Оросын мафи Америкийн холбооны мөрдөх товчооныхоныг алмайруулжээ.
Тэдний санааг Америкийн нутаг дэвсгэрт огцом хүчээ авч байгаа Оросын жижиг мафиудын үйл ажиллагааг зовоож байгаа юм. Флоридагийн өмнөд хэгэт байрлах орос хэлтэнүүдийн мафийнхан өөрийн гэсэн ертөнцийг бий болгон хууль гаргаж, домогт италийн мафийн дүрэм, нэр хүндийг уландаа гишгэлэж эхэлжээ. Майамигийн шөнийн клбудээр оросын үйлдсэн гэмт хэрэг үдэш болгон шахуу гарах болсон хэмээн The Miami Herald сонинд бичжээ. Өнгөрсөн дөрвөн сард Зүүн Европын гэмт бүлэглэлийн зургаан гишүүн болон нэгэн клубын эздийг хуулиар шийтгэсэн. Тэднийг Латви, Эстониос Америк руу бүсгүйчүүд экспортолсон хэргээр яллажээ. Тэдний оруулж ирсэн охид 90 хоногийн визатай ирж, Delano, Clevelander зэрэг буудлуудад “ажлаа” хийдэг байжээ. Мөн шөнийн клубүүдэд үйлчлэнэ. Ажлын цаг нь 22:00-05:00. Гэмт этгээдүүдийн толгойлогч нь Холлендейлд амьдардаг, 44 настай оросын иргэн Алек Симчук байжээ. Мөн өнгөрсөн таван сард Холбооны мөрдөх товчоо Майами-Бичийн газар бүрээс өөр 14 сэжигтэн барьц саатуулаад байна. Тэдгээрийн дотор оросдоо зартай гэмт хэрэгтнүүд болох Альберт Тахалов, Светлана Коглан, Исаак, Фэди Калдас, Сиваш Заргари гэх этгээдүүд байгаа гэнэ. Тэдгээрийн мэдэлд Caviar Bar, Stars Lounge, Nowhere Bar, Steel Toast, Tangia Club болон Club Moreno зэрэг баар, клубүүд ороод байгаа гэнэ. Бүлэглэлийн нэр нь “Бяцхан Москва. Үйл ажиллагаа, залилан, хар тамхи, хүний наймаа, зэвсэг, янхан...
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )