Хүн, мал, амьтан тогонд цохиулах эрсдэл үүссэн байжээ

2019 оны 11 сарын 16

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу шалгалт хийлээ. Шалгалтаар Өлгий сумын 10 дугаар багийн 119 АТП-аас салбарласан нэр бүхий 10 айлын цахилгаан дамжуулах утас, кабель шугамын тулгуур нь шурга мод, хүүхдийн гар хүрэхээр хэт унжилттай, айлын өвсний хашаа дамжсан, стандартын шаардлагыг хангахгүй байна. Мөн 12 дугаар багийн 69 дүгээр АТП-ээс салбарласан Бөхөн уулын энгэрийн бүх айл өрхүүдийн шугам мөн адил дээрх зөрчилтэй байгаагаас гадна барилгын дотор угсралтын цахилгааны хөнгөн цагаан утсыг газраар булж иргэн Ж-д татсан нь 2 м тутамд тасарч түүнийг залган ил хаясан нь цас орох үед тухайн газарт 8 метрт ойртсон хүн, мал, амьтан шууд алхмын хүчдэлд цохиулж амь насаа алдах аюултай байгааг илрүүлэн ЦШСГ-т хандаж таслуулав.

Өлгий сумын захын айлуудын цахилгаан хангамжийг сайжруулах ажил тулгамдсан асуудлын шийдвэрлэж, засах шаардлагатай ба ЦШСГ-аас захын айл өрхүүдэд шалгалт хийж цахилгааны утас, кабель нь шаардлага хангахгүй байгаа өрхүүдийн утсыг солиулж засах, таслах замаар аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов.

Эх сурвалж: МХЕГ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.180.58) 2019 оны 11 сарын 17

хэдэн казакууд тогонд цохиулж үхнэ биз яадын

0  |  0
Top