#1 "THE HU" ХАМТЛАГТ "ЧИНГИС ХААН" ОДОН ХҮРТЭЭХЭЭР БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр төр, нийгэмдээ онцгой гавьяа байгуулсан нэг эрхмийг "Чингис хаан" одонгоор шагнадаг. Тэгвэл энэ жилийн "Чингис хаан" одонг The Hu хамтлагт олгохоор болсон талаар дөнгөж сая Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд олон нийтэд албан ёсоор зарлалаа.
#2 ШҮҮХЭЭС “ДУБАЙН ГЭРЭЭ”-Г ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЛЭЭ
“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлээр Оюу толгой төслийн “Дубайн гэрээ”-ний асуудлаар гаргасан нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзжээ.
#3 ХӨСҮТ: ТУСГААРЛАСАН 16 ИРГЭНЭЭС БУЛЧИН ЗАДРАХ ТАХЛЫН ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ
НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад явсан Монгол Улсын 20 иргэн холер буюу булчин задрах тахлаар халдварласан байж болзошгүй талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэд энэ сарын 11-14-ны өдөр Кени улсын Найроби хотод очиж, уулзалтад оролцсон бөгөөд энэ үеэр Монгол Улсын нэг иргэн холер буюу булчин задрах тахлаар халдварласан болох нь тогтоогдсон. Түүнийг тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтворжиж, зовиур нь багассан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Харин үлдсэн 19 иргэнийг эх оронд нь авч ирээд байгаа юм.
#4 ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрбээр Монгол Улсад хүрэлцэн ирснийхээ маргааш нь буюу өнгөрсөн баасан гарагт /2019.11.15/ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.
#5 ШҮҮХ: Б.БАТЗОРИГ НАРЫН ДОЛООН ЯЛЛАГДАГЧ ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн 1802 00488 0258 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж, дараах шийдвэр гаргалаа.
Тус шүүх хуралдаанд яллагдагч Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү, Б.Батзориг нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзсан байна. Түүнчлэн яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан аж.
Сэтгэгдэл ( 0 )