Хятадын археологичид тус улсын зүүн нутгийн Зянсу мужийн Сүжоү хотод барьж буй нэгэн барилгын талбайд байсан худаг дотроос нийтдээ 4 тонн орчим жинтэй 200 мянган ширхэг эртний зоос олсон тухай globalist.org.ua цахим хуудсанд мэдээлжээ. Эдгээр зооснууд нь Сүн гүрний үеийнх /960-1126 он/ байж магадгүй гэж мужийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд таамаглаж байна.Тэдний үзэж байгаагаар ийм их хэмжээний зоосыг хөрөнгө чинээтэй нэгэн айл дайн тулааны үеэр нуусан байж магадгүй бөгөөд тухайн үед энэ муж нэлээд цэцэглэн хөгжиж байжээ. Гэхдээ зооснууд чухам ямар хүнд харьяалагдаж байсан нь тодорхойгүй бөгөөд одоогоор тэдгээрийг шинжилж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )