Лувсан Сангай: Хэзээ нэгэн цагт Хятадын эрх баригчидтай тусгаар тогтнолын талаар ярилцана

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09

Түвдийн гадаадад дүрвэсэн Засгийн газрын тэргүүн Лувсан Сангай "Тайм" сэтгүүлд ярилцлага өгчээ.

-Та Ерөнхий сайдын албан тушаалд очлоо. Үйл ажиллагаа бодлогоо тодорхой хэлэхгүй юу?

-Хоёр зүйл дээр төвлөрч байна. Нэгд, Түвдийн тусгаар тогтнолын ажлыг үргэлжлүүлнэ. Хоёрт, Лхаст оршин сууж ажил, амьдралаа үргэлжлүүлэх бодолтой байгаа.

-Энэ улсын эрх чөлөөний төлөө тэмцсэн анхны удирдагч нь, шашны тэргүүн XIV Далай лам байсан. Тэгвэл жинхэнэ эх оронч хэнээс ч хараат бус Далай лам, өнөөгийн шинэ удирдагч хоёрын ялгааг та хэлнэ үү?

-Далай лам шашны ариун үйлээ хангалттай сайн хийсэн. Улс төр, засгийн эрхийн асуудалд нэгэн жигд оролцож чаддаг байсан гэж боддог. Гэхдээ одоо явах зам үлдээгүй учир тэр албан тушаалаа орхилоо. Харин засгийн эрхийг тэргүүлэх болсон энэ үед би улс төрийн асуудлыг маш сайн гүйцэтгэж, түүндээ эрмэлзэх хэрэгтэй. Түвдийн засаглалыг улс төрчийн нүдээр харж, чадах бүхнээ зориулна.

-Түвдээс үе удмаараа хөөгдөн гарч байсан Далай ламын байр суурийн талаарх бодлоо хэлэхгүй юу. Мэдээж 1959 оны мөргөлдөөнд зугтах нь зөв сонголт байв уу, эсвэл тэндээ үлдсэн нь дээр байсан уу.Түүнийг үндэстэн доторх тэмцэл гэдэгт санал нэгдэх үү?

-Тэр Түвдийн эрх чөлөөний удирдагчаар сонгогдсоноос хойш 60 жил 202 хоног өнгөрсөн байна. Ахмад үеийнхэн залуустаа хандаж сүсэг бишрэлээ дагаж тэндээс явахыг нь зөвлөж байсан. Гэхдээ би одоо өв залгамжлагчаар сонгогдож, ерөнхий сайд болсон нь Түвдийн эрх чөлөөг илүү тайван газар анхааралтай бодох шаардлагатай болсон гэсэн үг юм. Тухайн үед Далай лам Хятадаас холдох хэрэгтэй гэсэн хандлагыг ойлгосон байх. ИнгээдТүвдийн эрх чөлөөний төлөө удаан хугацааны тэмцэл эхэлсэн. Мөн ард түмэн нэгэн гэр бүл шиг байж, энэ бүх

дарлалыг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэсэн.

-Ямар үр дүнд хүрсэн бэ?

-Хүн бүхэн Түвдийн эрх чөлөөний төлөө гурван зарчмыг ойлгох ёстой. Нэгд, эв нэгдэл, хоёрт, шинэ бүтээн байгуулалт, санаачлага, гуравт, хараат бус байдал. Хэн ч ямар ч үзэл суртал баримтлалтай байж болно. Гэхдээ Түвдийн иргэн бүр эрх чөлөөг өдөр бүр бодож, зүрх сэтгэлээ зориулах ёстой. Тэд ч үүнийг цаг тутам хийдэг нь үнэн. Саяхан тусгаар байдлынхаа төлөө тэмцсэн “Түвдийн залуу үеийн конгресс” Дели хотод жагсаал зохион байгуулахад хэсэг хуваргад гар хүрч хүний эрхэнд халдлаа. Би тэдэнд "Үргэлж та бүгдийн талд байх болно. Түвдийн төлөө тэмцэх зоригтон бол та нар. Хэн ч бидний үзэл суртлыг буруутган, доромжилж чадахгүй" гэж хэлсэн. Үнэндээ их сэтгэл хөдөлсөн учраас тэр. Аливааг турхиран өдөөх гэсэндээ бус.

-Та тэдэнд өлсгөлөнгөө зогсоох хэрэгтэй гэж зөвлөсөн үү?

-Тийм ээ. Тэд удаан хугацаанд бодож үзэх хэрэгтэй. БНХАУ бидний эрх чөлөөг боогдуулж байхад бид өлсөөд нэмэргүйг учирласан. Гэхдээ энэ бол тэмцлийн хамгийн сонгодог хэлбэр учраас залуу банди нар маань үүнээс өөр яах ч билээ.

-Та интернет хэр ашиглаж байна вэ?

-Анхны Засгийн газрынхаа вэб сайтыг нээсэн. Бид "Фэйсбүүк", “Твиттер" цахим хуудсаар дамжуулан XXI зууны шинэ технологийг ашиглан олон мянган хүнтэй харилцдаг.

-Арабын хувьсгал танд урам зориг хайрласан гэсэн?

-Үнэхээр бахархмаар үйл явдал болж байна. Арабчууд нэгдэж чадлаа. Харин бид гэх бодол төрж байна. БНХАУ хүчирхэг армитай. Тэдний хажууд Түвд сул дорой байна. Гэхдээ давуу талаа удаан хугацаанд хөгжүүлбэл болохгүй гэх газаргүй шүү дээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хүчирхэгжих нь гарцаагүй. Учир нь биднийг өмгөөлж хамгаалах хүн олон болно. Үүнд нэг зүйлийг анхаарахад, бид энх тайвны төлөө тэмцэгчид. Энэ тэмцлийн үр дүн Хятадад ямар ч хор хохирол авчрахгүй. Харин Арабын орнууд бол өөр хэрэг. Тэд засгийн эрхээ ил хэлбэрээр хүчтэй эсэргүүцлээ. Өөдөөс нь буудахад зугтах нь бүү хэл, улам эрчимтэй тэмцэж байна шүү дээ.

-Та яаж Түвдийг хүч чадалтай болгов оо?

-Мянга, мянган түвд иргэн өдөр бүр хоорондоо гар утас болон бусад мэдээлэл дамжуулах хэрэгслээр холбогдож, өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө нэгдэж чадсан нь хамгийн том үр дүн байсан болов

УУ-

-Гэхдээ хятад цагдаа нар гар утсанд сонсох төхөөрөмж суулгасан гэж сонссон юм байна?

-Бид өөр хэлээр ярьдаг хүмүүс. Хэзээ ч "Би Түвдийн Засгийн газарт ажилладаг. Дарамсалагаас ярьж байна" гэхчилэн утгагүй зүйл хэлэхгүй нь тодорхой. Үүний оронд "Би уулын бэлээс ярьж байна. Байшингуудын засвар юу болж байгааг асуух гэсэн юм" гэхчилэн хоёр дахь утга агуулсан үгсээр ярилцана.

-Та БНХАУ-ын талаар яг юу бодож байна вэ. АНУ-д байхдаа олон хятад хүнтэй уулзсан байх?

-Харилцааны ямар ч түвшинд буддист хандлага зонхилно. БНХАУ дэлхий ертөнцтэй хамт өөрчлөгдөж байна. Хүн бүр л тус улсын эдийн засгийн хөгжлийн хурдыг ярьж байгаа өнөө цагт асуудлыг олон талаар авч үзэх ёстой. Гэхдээ нийгмийн сүлжээ түүний хамрах хүрээ маш өндөр зохион байгуулалттай байна. Өөр бодолтой хүмүүс энэ ухагдахуунаар ханддаг. Ямар гэж үү. Дарангуйлал болон мөлжлөг хавчлагын тухай яригддаг. Харин надад хятад найзууд бий. Харвардын их сургуульд сурч байх үед бараг 16 жилийн өмнө юмуу даа. Мөн Бээжин, Шанхайд залгамжлагч Далай лам нарын тухай судалдаг эрдэмтэд байдаг. Бүр хурал зөвлөгөөнд хүртэл оролцож байсан удаатай. Гэхдээ би Түвдийн асуудлыг хэзээ ч тээршааж байгаагүй.

-Одоо БНХАУ-ын эрх баригчидтай ямар байр сууринаас ажиллах вэ. Танай улсын Засгийн газрыг хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ?

-Хэлэлцээрийг Далай ламын байр сууринаас л хийхийг эрмэлзэнэ. Тэд манай засгийн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь тийм ч чухал биш. Харин хэлэлцээрийг хэрхэн хийх вэ гэдэгт л анхаарах нь зүй ёсны асуудал болж хувирлаа. Мөн Хятадын байр суурь манай улсын хараат бус байдалд өөрчлөлт оруулж чадах эсэх дээр тулгуурлагдана.

-БНХАУ-ын иргэн, философич Лю Шябао Нобелийн энх тайвны шагнал хүртсэн шүү дээ. Тэр одоо шоронд байгаа. Түүний тухай юу гэж бодож байна вэ?

-Тийм ээ. Гэхдээ энэ тэдний л асуудал. Маш олон хүн үүнийг буруутгадаг. Үүссэн асуудалд Хятадын Засгийн газар урвагч гэсэн байр сууринаас хандсан нь олон хүний эгдүүцлийг төрүүлсэн байж болох. Энэ тийм ч урт хугацаанд яригдахгүй. Уг нь удаан бодож байж шийдэх ёстой ч тэд ингэхийг хүсэхгүй байна. Хэрэв Хятад орчин цагт дараагийн том засаглал тогтоох гэж байгаа бол тэр нь эдийнзасаг болон цэрэг зэвсэглэлд тулгуурлана. Үүнд мөн удирдагчийн ёс суртахуун сөхөгдөх ёстой. Урт удаан хугацааны турш Түвдийг Хятадын эрх баригчид дарамтлан зовоосоор ирсэн. Гэхдээ үүнийг зогсоох боломжтой. Бид тэдний эсрэг буу барихгүй нь тодорхой. Гагцхүү нэр төр гэгч хамгийн том нөхөрлөлийн суурийг тавих чин зорилготой юм.

-Хятадын эрх баригчид Түвдийн эрх чөлөөний чин зорилго тусгаар тогтнолоо олж авах гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ үүнд зарим түвд хүний хүсэл сонирхлыг боож хаагдуулах хүсэлтэй айгаа. Мөн тусгаар тогтнолыг Түвдийн мянга, мянган иргэн хүсч байгаа нь тодорхой. Таны бодлоор тусгаар тогтноход хамгийн эхлээд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Жинхэнэ тусгаар тогтнол хамгийн наад зах нь цагдаад итгэх итгэлээс эхэлнэ. Хүмүүс үүнд итгэх, эсвэл сэжигтэй эсэхэд нь эргэлзэж сонголтоо хийдэг болох ёстой. Гэхдээ тэд сэжигтэй, ойлгомжгүй бүхнийг үгүй хийхийг хүсч байгаа. Яг одоо хэн ч хэнд ч итгэж чадахгүй болсон тийм л нөхцөл байдал Түвдийн гудамж, айл бүрийн хаалганы ард нуугдаж байна. Эхлээд бид тэдний болон өөрсдийн хүсэл сонирхлоо хамтран нэгтгэх хэрэгтэй. Мэдээж дахиж хэзээ ч урьдны зүйлс давтагдахгүй байхыг хүсч байна. Би зуу, зуун хятад хүнтэй уулзсан. Магадгүй тэдний дийлэнх нь миний хүссэн зүйлийг хийж болно. Зарим түвд хүн намайг тэдэнтэй юу ч яриад нэмэргүй гэж шүүмжилдэг. Гэхдээ хэзээ  нэгэн  цагт Хятадын  эрх баригчидтай энэ асуудлаар ярина. Үүнийг би тэвчээртэй хүлээж сууна.

-Гэр бүлийнхэн тань хаана байгаа вэ?

-Түвдийн Литан сууринд байгаа. Тэдний аюулгүй байдлыг хангана гэж Бээжин амласан.

-БНХАУ таныг худалч гэж хэлсэн. Үүнд Түвдийн иргэд баяртай байгаа юм шиг санагдсан?

-Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид Түвдийн үнэн төрхийг илчилсэн. Энэ нь бидний зам зөв тийшээ эргэж байгаа гэдгийг баталсан хариу болсон. Харамсалтай нь баримт бүхэн Түвдийн талаар үнэнийг өгүүлдэггүй байсан шүү дээ. Үргэлж л Түвд эрх чөлөөтэй байна. Тэдэнд хангалуун амьдрал нь таалагддаг гэх мэт. Үнэнийг хэлэх цаг нь ирсэн учир тийм шийдвэр гаргасан.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu