#1 ЦУВРАЛ VIII: “СЕНТЕРРА ГОУЛД”, OZD ASIA PTE КОМПАНИУД ГАЦУУРТ-ЫГ НАЙМААЛЦАХ ЭРХГҮЙГ ДЭЭД ШҮҮХ БАТАЛЛАА
Zindaa.mn мэдээллийн сайт "Гацуурт"-ыг мартсан төрийн ой санамжийг сэргээх ҮНДЭСЛЭЛ-үүд бийг төр засгийн байгууллагуудад эргэн сануулсан нийтлэлүүдийг 2018 оны аравдугаар сараас эхлэн цувралаар нийтэлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр /2019.12.09/ Улсын дээд шүүх “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэрийг гаргалаа.
#2 ЕРӨНХИЙ САЙД АВТОЗАМЫН ХУРААМЖ НЭМСЭНИЙГ ЭРГЭЖ ХАРАХЫГ ҮҮРЭГДЛЭЭ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.12.09/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзав.
#3 ДАРУУХНААР ХЭЛЭХЭД 76 ТОЙРОГ НЬ ӨЛЗИЙТЭЙ
Өнгөрсөн арваад хоногт улс төрийн хүрээнд хамгийн халуун сэдэв Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл байлаа. Эрх баригч нам Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг нэгтгэсэн Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой гэж өнгөрсөн гурван жил ярьсан.
Ерөөсөө УИХ-ын сонгуулийн хөлд орон нутгийн сонгууль дарагдаад өнгөрч байсан 2016 оны туршлагаас харах юм бол энэ зөв. Тухайн үед УИХ-д нэр дэвшигчдийн сурталчилгааг илүүтэй анхаараад байснаас биш нийслэлд ямар хүмүүс өрсөлдөж байгааг олон нийт төдийлөн тоогоогүй. Дараа нь хааяахан “Энэ хотод чинь ер нь ямар хүмүүс гараад ирчихсэн юм бэ” гэж гайхацгаасан удаа бол бий. Тэр сонгуулиар УИХ-ын гишүүнд МАН-аас нэр дэвшигчийг дугуйлаад дараа нь НИТХ-д нэр дэвшигчийг намыг нь дагуулж дугуйлаад байсан юм. Баатар Э.Бат-Үүлийн баг ялагдсан шалтгаан ердөө л тэр. Зөвхөн үүнээс харахад өөрчлөхөөс өөр аргагүй билээ.
#4 ЖАГСАГЧИД ЯВГАНААР ТӨВ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ХААЛАА
Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмид, "Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон "Үнэн ба зөв" намын, МАХН-ын гишүүд хамтран өнөөдөр /2019.12.09/ автомашинтай жагсаал зохион байгуулж байна. Жагсагчид өглөө 08:00 цагт жагсаж эхэлсэн ба 18:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайг тойрон хөдөлгөөнд оролцоно гэж мэдэгдээд байгаа. Гэвч жагсаал, цуглаанд оролцогч иргэд Замын хөдөлгөөний дүрмийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусад хөдөлгөөнд оролцогчдын чөлөөтэй зорчих хөдөлгөөнд саад учруулж эхэллээ.
#5 ГАЛТ УУЛЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО ТАВ БОЛЛОО
Шинэ Зеландын Уайт Айлэнд арал дээрх галт уул дэлбэрэх мөчид тус эзэнгүй арал дээр ойролцоогоор 50 орчим жуулчин байжээ. Шинэ Зеландын Геодезийн албаны мэдээллээр, галт уул даваа гарагт орон нутгийн цагаар 14.15 цагт дэлбэрч эхэлсэн бөгөөд аюулын түвшинг дөрөв хүртэл нэмэгдүүлж, агаарын тээврийн аюулгүй байдлын кодыг улбар шараар сольжээ. Байгалийн гамшгийн улмаас таван хүн амиа алдаж, 23 хүн бэртээд байна. Аралтай ойролцоох Вакатана тойргийн хотын эмнэлэгт шуурхай төв нээгдэж, иргэний хамгаалалтын штабыг зохион байгуулаад байна. Жуулчдад яаралтай тусламж үзүүлэх зорилгоор долоон түргэний нисдэг тэрэг ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )