Монголыг зорьж явсан машин осолдож зургаан хүн амь үрэгдэв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10

Өчигдөр Казахстаны Акмолинск хязкгаарын Астана-Павлодар чиглэлийн замын 96 дахь км-т “Хьюндай” маркийн суудлын тэрэг, “Истана” микро автобустай мөргөлджээ. Микро автобус нь 12 зорчигч тээвэрлэн Монгол Улс руу явж байжээ хэмээн тус улсын “Тэнгриньюс” агентлаг мэдээллээ. Дээрх ослын улмаас “Хьюндай” суудлын тэрэгний жолооч болон тус машины хоёр зорчигч газар дээрээ амиа алдсан гэнэ. Амь үрэгдсэн хоёр зорчигч нь ОХУ-ын иргэн байжээ. Микро автобусны найман зорчигч янз бүрийн байдлаар бэртэж гэмтсэн байсан бөгөөд тэдний гурав нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Одоогоор тэдний дунд Монгол Улсын иргэд байгаа эсэх тухай мэдээлэл алга байна. Мөн энэхүү ослын улмаас нийт зургаан хүн амиа алдсан нь тодорхой байгаа юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu