Монгол Улсад суугаа дипломатууд төмөр замын ажилтай танилцжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Улаанбаатар хотноо 2019 оны арванхоёрдугаар сарын 13-18-нд зохион байгуулагдаж буй Элчин сайд нарын ээлжит зөвлөгөөнд оролцож байгаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар Дорноговь аймагт ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцжээ.

Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ын захирал Р.Батсүх, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгч төмөр зам барих ажилд гадаадын улс орнуудын шинэ техник, технологийг ашиглах явдал нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.

“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу баригдаж буй 414.6 км төмөр замын ажил Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян гэсэн хоёр суманд зэрэг үргэлжилж байгаа юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК, Ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН туслан гүйцэтгэгчээр дотоодын 15 аж ахуйн нэгж хамтран ажиллаж байна.

Дээрх чиглэлийн төмөр зам баригдсанаар Монгол Улсын төмөр замын сүлжээ 414,6 километрээр нэмэгдэн, нүүрс тээвэрлэлтийн өрсөлдөх чадвар өсч, ашигт малтмалууд эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх бөгөөд одоогоор төмөр замын доод суурийн ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.18.141) 2019 оны 12 сарын 17

Ed naryg zugaaluulj mungu urj yu hiideg baina

0  |  0
Batzandan(64.119.25.231) 2019 оны 12 сарын 17

Strateg yun mal

0  |  0
иргэн(66.181.189.78) 2019 оны 12 сарын 16

НЭГ Ч ГАДААД ХҮН

0  |  0
Top