Германы Саксони-Анхальт мужийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус мужийн нийслэл Магдебург хотын нэг гэр бүлийн хогийн савнаас олдсон өргөст хэмхнээс гэдэсний халдварт өвчний нян илэрсэн байна.Гэрийн эзэн болон түүний эхнэр, охин нь уг нянгийн хөнгөн хэлбэрийн халдвар авсан байжээ. Нян илэрсэн өргөст хэмхийг хаанаас авсан ньтодорхойгүй байгаа аж.Германы хэвлэлд мэдээлж буйгаар, одоо тус улсад гэдэсний халдвар авагсдын тоо буурч байгаа ч нас барсан хүний тоо 25 болж нэмэгдсэн байна.Өнгөрсөн сарын 26-нд тус улсын Хамбургийн анагаах ухааны судалгааны хүрээлэн Испаниас оруулж ирсэн өргөст хэмхнээс гэдэсний халдварт нян илрүүлсэн билээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )