Холланд бүсгүй Fасеbоок нийгмийн сүлжээн дэх 152 найзынхаа зургийг гар дээрээ шивүүлжээ. Жинхэнэ нэрээ нууцалж, SusyJ87 гэж өөрийгөө нэрлэсэн бүсгүй Fасеbоок-т үүнээс олон найз байдаг ч, хамгийн дотно гэсэн найзуудаа сонгон шивүүлсэн гэнэ.
Бүсгүй бие дээрээ шивээс хийлгэж байгаа дүрс бичлэгээ ҮоuТubе дээр тавьжээ. Энэ дүрс бичлэгийг үзсэн хүмүүс цөөнгүй шүүмжлэл бичиж үлдээжээ. Жишээ нь, зарим үзэгч шивээсийг жинхнээсээ хийлгээгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол, өөр хэсэг нь бүсгүйг зүгээр л сурталчилгааны үзүүлбэр хийлээ гэсэн байна. Шивээсийг хийсэн мастер Ксавьера Мелькер өөрийн бүтээлээр бахархаж байгаагаа мэдэгдээд, өөрийн хийсэн хамгийн хосгүй бүтээл гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )