“Агаарын бохирдолыг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо" сэдэвт сургалт боллоо

2019 оны 12 сарын 20

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор компанит ажил, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулсаар байна. Уг ажлын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд телевиз, өдөр тутмын сонин, сайтын 30 орчим сэтгүүлч оролцож сертификат гардлаа.

Сургалтаар “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг буруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт, дэвшилтэт технологи, инновацийн шийдлүүд”, “Агаарын бохирдол сэдвээр хийсэн хэвлэл мэдээллийн мониторингийн тайлан, мэдээллийн архив”, “Агаарын чанарын индексийг хэрхэн тайлж унших, мэдээлэл бэлтгэхэд анхаарах хүчин зүйл”, “Таван толгой түлш” ХХК-ийн бүтээгдэхүүний үйл ажиллагаа, сайжруулсан түлшний хүрэлцээ, чанарын үзүүлэлт” гэх сонирхолтой илтгэлүүдийг холбогдох албаны хүмүүс тавьсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан ба Дэлхийн Ногоон Уур амьсгалын Сангийн Дэд Ерөнхийлөгч С.Оюун БНСУ-ын Инчеон хотоос онлайн уулзалтыг хийж “Уур амьсгалын өөрчлөлт ба агаарын бохирдлыг бууруулах олон улсын туршлага”-аас хуваалцлаа. Мөн энэ үеэр Монгол Улсын СГЗ сэтгүүлч, зохиолч Г.Аюурзана уригдан ирж агаарын бохирдол, Монголын сэтгүүл зүйн хөгжил, төлөвшил, монгол хүний үнэ цэнэ, зан чанар, сошиал орчин дахь мэдээллийн чиг хандлага зэрэг сэдвүүдээр чөлөөт ярилцлага хийж сэтгүүлчидтэй санал бодлоо солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top